Зарах объект
“СOOL HOLIDAY 11” НОМАДСЫН ЭВ НЭГДЛИЙН БАЯР БОЛЛОО
Номадсын сүлжээний хамт олны нэрэмжит “Cool holiday” зуны нэгдсэн арга хэмжээ 7 сарын 31, 8 сарын 1-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ нь нийт хамт олны дунд зохион байгуулагддаг хөгжилтэй, зугаатай, адал явдалт уралдаан, тэмцээн бүхий арга хэмжээ юм.

Энэ жил манай улсад анх удаа зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ-ийн арга хэмжээнд манай хамт томоохон үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэн чадварлаг баг хамт олон гэдгээ харуулж чадсан. Энэ том ажлын ард гарсны дараа ийнхүү “Cool holiday 11” арга хэмжээг зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

“Cool holiday” арга хэмжээ бол зөвхөн амарч зугаалах бус, баг хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагаа, хувь хүний хөгжил, тэсвэр тэвчээр шаардсан тэмцээн уралдаануудаар өрсөлддөг. “Cool holiday 11” арга хэмжээнд Номадсын сүлжээний 370 гаруй залуус идэвхтэй оролцож 2 өдрийг зугаатай, хөгжилтэй, өрсөлдөөнтэй өнгөрүүлсэн юм. Мөн энэ үдэш “White and blue” үдэшлэгт Ерөнхий менежерүүд мэндчилгээ дэвшүүлсэн бол захирлууд “Яг түүн шиг” шоуны дүрээр тоглолт үзүүлсэн нь сонирхолтой бас гэнэтийн бэлэг байлаа.

“Их дуулга” спортын буухиа тэмцээнд:
1-р байрт Ложистик төвийн Бэлдцийн үйлдвэрийн баг
2-р байрт “Модерн номадс” салбар
3-р байрт Ложистик төвийн баг

Шугамт жагсаал бүхий мэндчилгээнд:
1-р байрт “Модерн номадс” салбар
2-р байрт "Салм" салбар
3-р байрт Төв оффисийн багууд шалгарлаа.

Энэ жилийн “Cool holiday 11” зуны спортын арга хэмжээнд шинээр нэмэгдсэн нэг төрөл нь Номадсын бэсрэг наадам байлаа. Бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас “Номадс Катеринг энд интегрэйтэд сервисис” ХХК-ийн нярав Б.Төрболд түрүүлж “Дабль шот 1” рестораны бартендер О.Баянбаатар үзүүрлэн үзэгч олноо баясгалаа. Харин Эрийн 3 наадмын эрэгтэй сурын харваанд 20 тамирчин өрсөлдсөнөөс “Н9” зочид буудлын Маркетингийн менежер З.Бэлгүтэй, эмэгтэй сурын төрөлд мөн 20 тамирчин өрсөлдсөнөөс “Модерн номадс 1” салбарын тогооч Д.Цэрэндолгор нар тэргүүлж “Номадсын мэргэн” цолын эзэд боллоо.

Номадсын бэсрэг наадмын хурдан морины уралдаанд 20 байгууллагын 60 тамирчин өрсөлдсөнөөс “Модерн номадс 1” салбарын хурдан морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол “Модерн номадс 6” салбарын баг аман хүзүүдэж, “Дабль шот 1” рестораны баг айрагдлаа. Бид энэ үеэр түрүүлсэн баг, тамирчдын сэтгэгдлийг сонссоноо хүргэж байна.

“Номадс катеринг энд интегрэйтэд сервисис” ХХК-ийн нярав Б.Төрболд:
Номадсын сүлжээ ресторанууд Cool holiday (Хүчит бөхийн барилдааны түрүү, Номадсын харцага)
Үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ, сэтгэгдэл маш өндөр байна. Компанийн нийт хамт олондоо баярын мэнд хүргэе. Түрүүлсэн мэхийн хувьд гэвэл, өрсөлдөгч маань зугтаад байлаа. Тиймээс гарыг нь таллаад хонгодоод дайрсан. Манай удамд Монгол улсын заан З.Дамдин гэж хүн бий. Тийм ч учраас манай ах нар бөх барилддаг, харин би өөр мэргэжлээр ажилладаг.
Миний хувьд энэ компанидаа жил гаруй ажиллаж байна. Энэ жилийн “Cool holiday 11”-ийн “Номадсын харцага” боллоо. Харин дараа дараагийн арга хэмжээгээр “Номадсын заан”, “Номадсын аварга” болж цолоо ахиулна даа. (инээв)

“Модерн номадс 1” салбарын бармен Б.Дөлгөөн:
(Хурдан морины унаач)
Хурдан морины уралдаанд хоёр найзтайгаа хамт оролцоод түрүүллээ. 7 хоногийн өмнө л зарлагдсан болохоор нэг их бэлтгэлгүй орж ирсэн. Гэхдээ амжилттай оролцлоо. Замдаа нэг унасан ч босч ирээд ахиад л гүйсэн. Манай хоёр чинь хүчтэй, шөрмөстэй, бас унаач хүүхэд нь хөнгөн болохоор хурдан гүйсэн байх аа. (Инээв) Миний хувьд энэ жил анх удаагаа “Cool holiday” арга хэмжээнд оролцлоо. Үнэхээр сайхан боллоо, сэтгэгдэл өндөр байна.

“Модерн номадс 1” салбарын зөөгч Г.Баттулга:
(Хурдан морины уралдааны тэргүүн байр, морины их бие)
Номадсын сүлжээ ресторанууд Cool holiday Хурдан морины уралдаанд морь нь болж уралдсан л даа. Бөгсөн бие нь болсон. (Инээв) Гэхдээ дажгүй ээ. 43 кг жинтэй хүнийг нуруун дээрээ суулгачихаад хоолойгоо боолгуулаад уралдах тийм ч амар биш юм байна. Доошоогоо хараад л гүйгээд байсан, нэг мэдсэн чинь түрүүлчихсэн байсан.
Номадсын сүлжээ рестораныхандаа “Cool” арга хэмжээнд идэвхтэй оролцсонд баяр хүргэе. Мөн арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүстээ баярлалаа.

“Модерн номадс 1” салбарын ахлах тогооч Л.Алтаншагай
(Хурдан морины уралдааны тэргүүн байр)
Хурдан морины уралдаанд “морины толгой” болж орсон. Сэтгэгдэл маш өндөр байна. Баг тамирчид маш хүчтэй байлаа. Морины толгой болно гэдэг өөрөө үүрэг хариуцлага өндөр байлаа. Багаа чиглүүлж, удирдаж явна. Унавал босоод чирч явна. Миний хувьд энэ жил 2 дахь удаагаа “Cool holiday” арга хэмжээнд оролцлоо. Хамт олон маань бүгдээрээ идэвхтэй оролцлоо. Манайхан бүгдээрээ баг болж ажиллаж чадаж байна, үүнийгээ ч харуулж чадлаа. Ерөнхий захирал болон нийт зохион байгуулагчиддаа баярлалаа.

“Модерн номадс 1” салбарын Үндсэн хоолны тогооч Д.Цэрэндолгор:
(Эмэгтэй сурын харвааны тэргүүн байр, Номадсын мэргэн)
Ийм сайхан байгальтай газар хамт олноороо хөгжилтэй, өрсөлдөөнтэй тэмцээн уралдаануудад оролцсондоо маш их баяртай байна. Эмэгтэй сурын харваанд түрүүллээ. Миний хувьд 20 гаруй жилийн өмнө Урианхай сур харваж байсныг эс тооцвол сурын спортоор хичээллэж байгаагүй. “Cool holiday 11” бүх нийтийг хамарсан хөгжөөнтэй, сэтгэл сэргэсэн сайхан арга хэмжээ зохион байгуулсанд баяртай байна.

Номадсын сүлжээ ресторанууд Cool holiday “Н9” зочид буудлын Маркетингийн менежер З.Бэлгүтэй:
(Эрэгтэй сурын харвааны тэргүүн байр, Номадсын мэргэн)
“Cool holiday 11” арга хэмжээ маш сайхан болж өндөрлөлөө. Миний хувьд энэ арга хэмжээнд оролцож байгаагүй, “битүү морь” байсан. Харин энэ жил анх удаагаа оролцоод алтан медалийн эзэн болсондоо баяртай байна. Сурын спортоор хичээллэж байгаагүй. Гэхдээ тэмцээний бэлтгэл хийж ганц нэг харваж давтсан.
Энэ бүх арга хэмжээг зохион байгуулсан ерөнхий захирал М.Есөнмөнх болон бусад хүмүүст хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Ложистик төвийн Бэлдцийн үйлдвэрийн Ерөнхий технологич Ж.Өнөржаргал:
(“Их дуулга” тэмцээний тэргүүн байрын шагналт “Ложистик 2” багийн ахлагч)
Номадсын сүлжээ ресторанууд Cool holiday Их ажил, ачааллын ард гараад хамт олноороо салхинд гарсан нь маш сайхан байлаа. “Их дуулга” тэмцээнд манайх багаар ажиллаж бие биенийгээ ойлголцож, тактик боловсруулж чадсан учраас эцсийн үр дүнд нь хүрсэн. Бид нэг зорилготой, нэг сэтгэлтэй байвал юуг ч хийж бүтээж болох юм гэдгийг харуулсан болов уу. Миний хувьд багийн ахлагч учраас өөрөө гүйнэ, түүний хажуугаар багийнхныгаа уриална, заримыг нь загнана, заримыг нь аргадна, заримыг нь өөрөө чирээд гүйх тохиолдол ч байсан. Манай багийн дэмжигчид бас маш сайн байлаа. Барианд ирэхдээ бид түрүүлнэ гэж бодсонгүй, гэхдээ багийн гишүүдийн нэг нь ч хоцроогүй, 10-уулаа орж ирсэн.
Миний хувьд Номадст 6 дахь жилдээ ажиллаж байна. Гэхдээ өмнөх жилүүдэд тодорхой шалтгаанаар энэ арга хэмжээнд оролцож чадаагүй байсан. Харин энэ жил анх удаа оролцлоо. “Cool holiday” арга хэмжээг амжилттай зохион байгуулахад манай байгууллагын удирдлагуудын нөлөөлөл хамгийн чухал байсан. Тиймээс санаачилсан, зохион байгуулсан бүх хүмүүстээ талархал илэрхийлж байна.

Ийнхүү Номадсчууд хүсэн хүлээдэг “Cool holiday” спортын нэгдсэн арга хэмжээндээ идэвхтэй оролцож хамт олноороо хөгжилтэй, зугаатай зуны өдрийг өнгөрүүллээ. Номадсчуудын Эв нэгдлийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг санаачилсан ерөнхий зохион байгуулагч, Ерөнхий захирал М.Есөнмөнх болон зохион байгуулах комиссын чадварлаг залууст нийт хамт олон баярлаж талархсанаа илэрхийлж байна.
Cool holiday арга хэмжээний зурагнаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт