Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
“Модерн номадс 6” хөл бөмбөгийн аваргаар шалгарав
Номадсын сүлжээний хамт олон жил бүр Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн “Nomads cup 2016” аваргын төлөөх тэмцээн өнгөрсөн Ням гарагт боллоо.

Компанийн нийт ажилчдын чөлөөт зөв боловсон өнгөрүүлж, жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээнүүдийн оноог цуглуулахаас гадна баг тамирчдын авхаалж самбаа, ур чадварыг сорьж, нийт ажилчдыг идэвхжүүлэх зорилготой уг тэмцээнд энэ жил 14 багийн 140 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний тоглолтууд өрсөлдөөнтэй, сонирхолтой болж багийн дүнгээр “Модерн номадс 6” ресторан тэргүүлж 4 оноо, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Харин “Кавказ” рестораны баг 2-р байрт шалгарч мөнгөн медаль, Bd`s Mongolian barbeque рестораны баг 3-р байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол тусгай байранд “Салм” салбар шалгарлаа.

“Nomads cup 2016” аваргын төлөөх тэмцээний “Шилдэг тоглогч”-оор “Кавказ” рестораны зөөгч Т.Энх-Амгалан, “Шилдэг хаалгач”-аар “Модерн номадс 6” салбарын тогооч У.Ганзориг нар шалгарсан юм. Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн зохион байгуулагчаар Хүний нөөцийн алба болон “Феличита” рестораны менежер Х.Анхбаяр, “Bd`s Mongolian barbeque” рестораны менежер А.Энхчимэг нар хамтран зохион байгуулжээ.
Тэмцээний зургууд:




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт