• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
А.Алтанзаяа: Амттай бүтээгдэхүүнээр хүний ходоодыг бас сэтгэлийг баясгана гэдэг буянтай ажил
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлсон орчин бол “Bake & Cake” үйлдвэр юм. Бид энгийн үедээ биш юм аа гэхэд баяр ёслолын үеэр бялуунд оочирлож барагтаа л эрүүл ахуйн чанарт анхаарахгүй шууд авчихдаг муу зуршилтай. Харин эднийх хэзээд танд хамгийн эрүүл, хамгийн амттай бүтээгдэхүүнийг өргөн барина шүү.
Bake & cake нэрийг нь сонсонгуут л шинэхэн талхны сэтгэл татам үнэр хамар цоргионо. Төсөөллийг төгс утгаар нь хэрхэн илэрхийлэхийг мэдэхгүй ч ямартаа ч ходоод, сэтгэл хоёроо хослуулан баярлуулах үнэр гэвэл зохилтой юм болов уу. Ингээд эдний үйлдвэртэй нь танилцангаа дессертний тогооч залуу ажилчдын төлөөлөл А.Алтанзаяатай танилцав. Цөөн хором үг сольё гэсэн боловч үргэлж л ардаа орхисон ажил руугаа яараастай, ажилдаа дуртай боловч “хайртай, дуртай” гэдэг үгээ хамаагүй хэлдэггүй сэтгэл дотроо хадгалж явдаг даруухан бүсгүйтэй ярилцсанаа хүргэе.

Миний хувьд амттан идэх дуртай л даа. Харин түүнийг яаж үйлдвэрлэдэг нөхцлийг харж байгаа нь сонирхолтой байна. Харин энэ амттаныг өөрийн гараар бүтээж байгаа дессертний тогооч Алтанзаяа энд хэр удаан ажиллаж байна вэ?
Миний хувьд Номадсын сүлжээнд 6 дахь жилдээ ажиллаж байна. Анх “Grab & Go” түргэн хоолны сүлжээ нээгдэхэд ажилд орж ажлын гараагаа эхэлж байлаа. Харин дараа нь “Bake and Cake” хөнгөн хүнсний үйлдвэр байгуулагдсан цагаас нь эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх талхны тогоочоор ажиллаж байсан. Одоо дессертний тогоочоор ажиллаж байна.

Анх Номадстай хэрхэн холбогдож энэ салбарт орох болов?
Ер нь багаасаа төрөл бүрийн хоол амттан хийх сонирхолтой байсан. Тийм болохоор сонирхолдоо хөтлөгдөөд нийтийн хоолны салбарт орсон.

Ингэхэд үндсэн мэргэжил тогооч биш гэсэн байх аа?
Тийм. Уг нь нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэдээж энэ хугацаанд байгууллагатаа албан ёсоор сургалтанд сууж мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Сургуулиа төгсөөд ажил хайя гэсэн боловч яагаад ч юм мэдэхгүй, өөрийнхөө сонирхлоор энэ салбар луу орчихсон. Хамгийн анх ажлын гараагаа эхэлсэн салбар бол энэ хоол хүнсний салбар. Ажиллахад ч сонирхолтой.

“Bake and Cake” Номадсын бусад сүлжээ ресторанаа бодоход харьцангуй шинэ салбар байх аа. Гэхдээ хэдийнээ хүмүүст танигдсан. Өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагын онцлогийг тодорхойлооч гэвэл?
Манай онцлог гэвэл талх, амттан кулинар бүгд зэрэг гардаг. Чанартай бүтээгдэхүүн, Герман технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас онцлогтой болов уу. Хамгийн гол нь эрүүл хүнс гардаг. Мэдээж үнэ дагаж чанар. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дагаад манай бүтээгдэхүүнүүд үнэлэгддэг.

Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ хаанаас нийлүүлж авдаг вэ?
Манайх бүх хольц бүтээгдэхүүнээ ОХУ-аас авдаг.

Тэгэхээр гадуур баталгаагүй зарагддаг бүтээгдэхүүнтэй харьцуулахад найдвартай гэж ойлгож болох уу?
Тийм ээ.

Хүмүүс яагаад танай бүтээгдэхүүнийг авах ёстой вэ?
Бүх бүтээгдэхүүнээ шинээр нь гаргадаг. Удна гэсэн ойлголт байдаггүй. Өдөр тутамдаа эргэлтэнд ордог. Ер нь гадуур зарагддаг бүтээгдэхүүнд баталгаа хэр сайн байдгийг мэдэхгүй юм. Өөрөө ийм салбарт ажилладаг болохоор янз бүрийн бүтээгдэхүүнийг голдог болчихдог юм байна лээ.

Кексэн бялуу гардаггүй гэл үү?
Өдөр тутамд дандаа Герман технологийн бялуу гардаг. Гурил барагтаа ордоггүй. Тортны онцлог шинж чанараас хамаарсан орц найрлага ордог. Өдөр тутамдаа кексэн торт гардаггүй. Гэхдээ захиалга орж ирвэл хийнэ.

Бидний дунд, ялангуяа эмэгтэйчүүд амттан таргалуулдаг бүтээгдэхүүн гэж ойлгодог?
Хүмүүст тийм ойлголт байдаг л даа. Гэхдээ дунд нь ажиллаад үзэхэд арай өөр юм болов уу гэж боддог. Миний хувьд өөрөө хийх сонирхол нь илүү болохоос байнга хэрэглээд байдаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Энэ бол хувь хүний хэрэглээнээс л хамаарах байх.

Дессертний тогооч гэхээр бусад тогоочтой харьцуулахад ямар ялгаатай байдаг юм бол?
Ялгаа нь гэх юм бол их нарийн зүйлс хийдэг байх. Амттай, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн хийдэг. Эмэгтэй хүн болохоор ч тэрүү, дессерт хийнэ гэдэг их гоё шүү дээ.

Чиний хувьд энэ салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг уу. Ер нь шантарч байв уу?
Ер нь бол байхгүй дээ. Өөрөө үнэхээр сонирхолтой болохоор чадахгүй зүйл байсан ч чадахын төлөө хичээж ажилладаг. Тийм болохоор хүндрэл байдаггүй ээ.

Алтанзаяагийн ажлын нэг өдөр ер нь яаж өнгөрч байна. Өнөөдрийн хувьд шинэ өдөр яаж эхлэв?
Жирийн л нэг өглөө байна. Гэхдээ өглөө болгон ажилдаа яарч ирдэг. Хамт олон ажилдаа ирэх их дуртай. Нэг өдөр амарчихааар л санаад байдаг. (Инээв) Бас гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмждэг. Ажлаа хийж байх үедээ ар гэртээ санаа зовох зүйл байдаггүй.

Сүүлийн үеийн залуучууд тогооч болох сонирхол бага юм шиг санагддаг. Магадгүй ойлголт нь өрөөсгөл байдаг байх?
Тогооч гэхээр хүмүүс тиймэрхүү ойлголт байдаг байх. Гэтэл тогооч гэдэг чинь маш их хүч хөдөлмөр зарцуулдаг ажил. Хажууд нь ажиллаж үзэхгүй бол энэ мэргэжлийг ойлгохгүй л дээ. Энэ үгэн дотор маш их өргөн утга агуулагддаг гэж боддог.

Залуу хүний хувьд зорилго мөрөөдөл их байгаа байх. Ойрын хугацааны зорилгоос чинь хуваалцаж болох уу?
Мэдээж зорилго мөрөөдөл зөндөө бий. Илүү ихийг сурч мэднэ. Мастер тогооч болох ч юмуу. (Инээв) Одоо байгаагаасаа илүү ихийг сурч мэдэхийг л хүсдэг. Залуу хүн юм чинь зорилго мөрөөдөл байлгүй яахав.

Тогооч хүний гараас гарч байгаа бүтээгдэхүүн тухайн хүний сэтгэл санаанаас их шалтгаалдаг гэдэг юм билээ. Чи харин санал нийлэх үү?
Ажил хийж байгаа үедээ хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж ажиллана. Сэтгэл санаа жоохон тааруухан байх юм бол хийж байгаа зүйлд их нөлөөлдөг. Ер нь бол дандаа гоё энергитэй байх ёстой.
Миний ажил бол их буянтай ажил. Ямар нэгэн согтууруулах ундаа биш, амттай чанартай хоол хүнсээр хүмүүсийн сэтгэлийг бас ходоодыг баярлуулна гэдэг хамгийн сайхан.

Баярлалаа. Ажлын амжилт хүсье.




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт