Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Бариста цом 2016 тэмцээнд амжилттай оролцлоо
Хоёр жил тутам уламжлал болон зохион байгуулагддаг “Barista cup Mongolia 2016” мэргэжлийн баристагийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Grandkhan Irish pub-д боллоо. “Гурмэ” ХХК-иас зохион байгуулдаг “Сегафредо” кофены нэрэмжит уг тэмцээнд энэ жил 13 бариста өрсөлдөж шилдгээ тодруулсан юм.
Тэмцээний шүүгчээр Италийн Grand shef бариста Iliga Naumovski, Итали үндэсний хоолны мэргэжилтэн Cecilia Alarcon Salinas нар ажиллаж бариста нарын ур чадварыг дүгнэжээ. Оролцогчид мэдлэг сорих асуултанд хариулж тоног төхөөрөмж бэлтгэх, еспрессо болон каппучино чанах, “Латте арт” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм. Сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон уг тэмцээний тэргүүн байрт “Cafe9”-ийн бариста Үлэмж тэргүүлсэн бол манай “Дабль шот 2” рестораны бариста Ш.Нямсүрэн дэд байрт, мөн “Дабль шот 2” рестораны бартендер Ц.Сод-Очир гуравдугаар байрт шалгарлаа.
“Barista cup Mongolia” нь манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд бариста нарын ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг арга хэмжээ юм.
“Barista cup Mongolia 2016” –д амжилттай оролцож шилдгээр шалгарсан Дабль шот сатбарын бармен, бартендерууддаа баяр хүргэж амжилт хүсэе!
Тэмцээний зураг...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт