Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Кино аян эхэллээ
Кино ертөнцөөр аялангаа амттай хоолоор дайлуулж тойрон аялал бүртээ урамшуулал авдаг Номадсын ээлжит аян эхэллээ. Үйлчлүүлэгчиддээ зориулан Улаанбаатар хотын 12 ресторан болон Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн салбарудад нэрийн хоолнууд, халуун уух зүйлсийг 20% хямдралтай үнээр зооглох ховор боломжууд дагалдаж байна.

Номадсын сүлжээ рестораны гурав дахь удаагаа амилуулж буй “Кино аян” аяны үеэр ресторанууд олны танилууд болон киноны баатруудаар “зөөгч, тогооч” хийлгэж тухайн кинонд орсон мэт орчныг танд төрүүлнэ. Түүнчлэн тухайн киноны орчныг бүрдүүлж онцлог хоолыг цэсэндээ оруулан үйлчилж байна.

Та Кино аянд нэгдсэнээр Номадсын сүлжээ 16 ресторанд шинэлэг үйлчилгээ, мөн урамшуулал хүртэж Монголын кино урлагийн алтан үеийн бүтээлүүдийг эргэн дурсаж, Алисагийн гайхамшигт орноор аялж, “Пороро”, “Оддын дайн”, “Үхлийн салаа”-ны баатруудтай “Хар сувд” хөлгөөр Кавказад очиж, Номадсын “Гал тогоо”-нд “Жангум”-ын хийсэн нууц жорыг амтлах боломжтой.

Эхний ресторанаар үйлчлүүлээд кино аяны тойрон аяллын хуудсын эзэн болно. Хоёр дахь сүлжээгээр үйлчлүүлээд цай, эсвэл кофе үнэгүй сонгон авах бол гурав дахь ресторанаар үйлчлүүлээд цэвэр ургамлын “Алтхаус” цай бэлгэнд авна. Харин хамгийн сүүлийн буюу 4 дэхь ресторанд үйлчлүүлээд Номадсын сүлжээ ресторанаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх Хөнгөлөлтийн карт болон Номадсын Сар шинийн буузны дээж 2 кг авах онцгой боломжийг олгож байна.

Дурсамж тэрлэх кино ертөнцөөр тойрон аянд хамрагдахыг хүсвэл та манай сүлжээ ресторанаар 25,0 төгрөгөөс дээш үнийн дүнгээр үйлчлүүлсэн байх ёстой. Номадсын урамшуулалтай, бэлэгтэй, бас хоолны хямдралтай Кино аян 02-р сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Та манай дараах салбаруудад зочилж кино аянд оролцоорой
10:00-01:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон Mетро Молл замын урд талд
Утас: (+976) 11-318744
10:00-01:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Туушин зочид буудлын зүүн талд
Утас: (+976) 7012 0808
10:00-23:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Чингис Хаан Музей зүүн талд
Утас: (+976) 11-330633
10:00-23:00
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 4-р хороо, 13-р байр, Улаанбаатар банкны урд, Golden pen бичиг хэргийн дэлгүүрийн зүүн талд
Утас: (+976) 7011 0505
10:00-00:00
Орхон аймаг, Баян Өндөр сум, Бүрэн бүст баг, 5-р микр, 7-р байpны урд
Утас: (+976) 7035 4422
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6-р баг, Сүхбаатарын талбайн зүүн урд
Утас: (+976) 7036 2233
ОХУ, Улан-Үдэ хот, Ранжурова гудамж 1, Үндэсний номын сангийн урд талд
Утас: +7 (3012) 214509
Хан-уул дүүрэг, Зайсангийн гудамж-52, Сарнайх супер маркетийн баруун талд
Утас: (+976) 11-344001
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, АСА циркийн чанх зүүн талд
Утас: (+976) 7711 9900
17:00-04:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон METRO MALL-н урд талд
Утас: (+976) 7711 5544
Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд
Утас: (+976) 11-311191
10:00-00:00
Хан-уул дүүрэг, 15-р хороо, Хурд хороооллын KH-Apartment үйлчилгээний төвийн 1 давхарт
Утас: (+976) 7711 2662
08:00-02:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Туушин зочид буудлын зүүн талд
Утас: (+976) 7712 2662




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт