Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
BLACK BURGER FACTORY Улаанбаатарт нээгдлээ
Нийслэл хотод нэгэн шинэ “өнгө төрхтэй” бургерын газар нээгдлээ. Энэ нь “Black Burger” буюу “Хар бургер” нэртэй “Factory” үйлдвэр юм.
Сүүлийн үеийн дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа шинэхэн хүнсний бүтээгдэхүүнээр тэр дор нь маш түргэн хийж үйлчилдэг Casual fast fоod буюу түргэн хоолны 1-р зэрэглэлийн ангилалд багтах “Black Вurger Factory” нь хоол үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Номадсын сүлжээний шинэ салбар юм.
Залуу менежментийн багаар удирдуулсан уг зоогийн газар нь орчин үеийн залуусийн амьдралын хэв маягийг үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж үйлчилүүлэгчиддээ санал болгож байгаа бүтээгдэхүүнийхээ 90%-ийг дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр бүрдүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, “Гацуурт” ХХК-ийн монгол орныхоо хөрсөнд тариалсан улаан буудайн гурил, төмс, “Грийн вежетал” ХХК-ийн жилийн 4 улиралд усан хөрсөн дээр ургадаг гидрофоник ногоон хүлэмжинд ургуулсан салат навч, ногоон навчит ургамалууд, “Bake and Cake Factory”–д үйлдвэрлэж өдөр бүр шинээр нь нийлүүлдэг талх, “МCS Coca Cola” ХХК-ийн уух зүйлс болон Монголд шинээр нь эсгэж үйлдвэрлэж байгаа амуу буудай, зөрөг цэцгийн орцтой Австрийн алдарт Салм брой шар айргаар үйлчилж байна.
Хар цагаан өнгөний хослолоор имижээ бүрдүүлсэн “Black Burger Factory” нь орчин үеийн урбан стиль буюу их хотын чөлөөт хэв маягийг эко бүтээгдэхүүнүүдтэй зохицуулан тухтай, шинэлэг орчин бүрдүүлжээ. Мөн ил гал тогоотой учраас өөрийн хүссэн бургерийг хэрхэн бэлтгэж байгааг харж болох юм.

Бүтээгдэхүүний дээжээс товч танилцуулвал:

Жинхэнэ шинийг эрэлхийлэгч нарт тохиромжтой “Black burger”
Хоёр давхар үхрийн шинэхэн махтай “Double beef” болон дан махтай “Single beef” гэсэн 2 төрөлтэй.

Эрүүл хоолонд дурлагсдын сонголт - “Brown burger”
Найрлагандаа хөх тарианы талх, тахианы цээж мах, финлянд сүмстэй.

Халуун ногоонд дурлагсдын сонголт –“Steak burger”
Хэрчмэл стейк мах, сонгино болон улаан лоолийн сүмстэй.

Та шинэхэн бургертэйгээ хамт Френч фрайс, Гэрийн аргаар шарсан төмс, Амтат төмс гэсэн 3 төрлийн төмснөөс сонголтоо хийгээрэй.

Мөн хоёр төрлийн час хийсэн амттай амин дэмийн ундааг амтлан зооглох боломжтой. Эх орны хөрсөнд тариалсан шимтэй чацаргана, аньсны шүүс нь “Black burger”-ийн Төгс зохицол.

Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмж буй тус зоогийн газрынхан зочид үйлчлүүлэгчиддээ эх орны хөрсөнд тариалсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ийнхүү үйлчилж эхэллээ. Мөн эднийх ирэх 4-р сарын 1-нээс таны хүссэн бургерийг эргэн тойрныхоо 500м дотор байрлах албан байгууллага, сургууль, айлуудад үнэгүй хүргэж өгөх “Хүргэлтийн үйлчилгээг” нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Та хоол үйлдвэрлэлийн шинэ трэндийг бий болгосон “Хар бургер” зооглохыг хүсвэл СТӨ-ний ард талд “Монголын үнэн” сонины байрны хажууд байрлах “Black Burger Factory”-ийг зориорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77114664 утсаар холбогдох авах боломжтой.




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт