Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Номадсын сүлжээ ресторануудын сагсан бөмбөгийн тэмцээнд Кавказ ресторан түрүүллээ
“Nomads family”-ийн хамт олон жил бүр спортын тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Сүлжээний хамт олон ч тэмцээндээ идэвхтэй бэлтгэн оролцдог уламжлал нь Номадсын гэр бүлийн тогтсон соёл юм.

Тэгвэл энэ жилийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Nomads All star 2017” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Номадсын сүлжээний хамт олон жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил “Bistro by Nomads”, “Black burger” зэрэг шинэ салбаруудын баг хүчтэй өрсөлдөгч нарын нэг байсан юм.

“Nomads All star 2017” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 18 баг оролцсоноос Н.Энэрэлт ахлагчтай “Кавказ” рестораны баг бусдыгаа хошуучилж алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Харин Э.Тогтмол ахлагчтай “Модерн номадс 2” рестораны баг мөнгөн медаль хүртсэн бол Б.Уянга ахлагчтай “Black burger factory”-ийн баг хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн Крокус эвент холлийн баг тусгай байранд шалгарлаа.

Мөн энэ жилийн тоглолтын “Шилдэг тоглогч”-оор Кавказ рестораны тогооч Б.Баянбаатар, “Модерн номадс 2” рестораны Ерөнхий менежер Э.Тогтмол нар шалгарсан юм.

2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “Дабл шот” рестораны хамт олон зохион байгуулсан бөгөөд Номадсын хамт олны дараагийн тэмцээн ирэх 5-р сард Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилнэ.


“BLACK BURGER FACTORY”-ИЙН ЗӨӨГЧ Г.МӨНХБАТ:

“Black burger factory” анх удаа оролцож хүрэл медалийн эзэн боллоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Мэдээж сэтгэгдэл өндөр байна. Манайх отгон нэгж гэдэг утгаараа анхны тэмцээн, анхны медаль маш үнэ цэнэтэй байна. Хөлс хүч шингэсэн алтын дайтай хүрэл медаль авлаа даа.

Багаараа бэлтгэл хэр хийв?
Нэг их бэлтгэл хийгээгүй ээ. Баг бүрдүүлэлтэн дээрээ сагс тоглодог хэдээрээ нийлээд оролцсон. Ер нь манайхан ихэнх нь байрныхаа гадаа ч юмуу байнга сагс тоглодог хүмүүс байдаг.

Танайхан “шижигнэсэн” шинэ залуучууд байлаа?
Аан, манайх харин цагаан хэл ам хүрчих шиг болсоон. /Инээв/

Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль баг байв?
“Кавказ” ресторан хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Кавказыг хожсон бол алтан медалийн төлөө тоглох байсан. Даанч тэдний багийн Баянбаатар гэж залууг үнэндээ дийлсэнгүй ээ.

Танай багийн гол “тактик” юу байв?
Суларсан нь л аваад шид гэдэг аргаар тоглолоо.

Баярлалаа. Амжилт хүсье.


“ШИЛДЭГ ТОГЛОГЧ” Э.ТОГТМОЛ /МОДЕРН НОМАДС 2 РЕСТОРАНЫ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР/:

Танай баг сайн байлаа шүү. Баяр хүргэе..?
Баярлалаа. Ер нь жил болгоны тэмцээн чанартай сайн болдог. Ур чадвар сайтай тамирчид зөндөө болсон байна. Энэ жилийн тэмцээн зохион байгуулалт сайтай, маш өрсөлдөөнтэй байлаа. Цаг сунгаж, чанартай тоглолтууд их байлаа.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль баг байв?
Бүх багууд хүчтэй өрсөлдөгч байлаа. “Бөмбөг бөөрөнхий” гэгчээр ялгарч гарч ирсэндэ баяртай байна.

Хэр бэлтгэл хийв. Тоглолтын ямар тактик хэрэглэсэн бэ?
Хувь хамгаалалтыг нэлээн сайн барьж хамгаалалтаа сайжруулж тоглосон. Довтолгооны 2-3 хувилбарыг ашиглаж тоглосон доо.

Мөн чиний хувьд “Шилдэг тоглогч”-оор шалгарсан. Сагсан бөмбөгөөр хэр удаан хичээллэж байна?
Дунд сургуульд байхаасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Миний хувьд Номадсын сүлжээ ресторанд 10 жил ажиллаж байна. Харин анх удаа шилдэг тоглогчоор шалгарч байна. Баяртай байна.

Баярлалаа. Амжилт хүсье.


“ШИЛДЭГ ТОГЛОГЧ” Б.БАЯНБААТАР /КАВКАЗ РЕСТОРАНЫ ТОГООЧ/:

Түрүүлсэн багтаа баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Маш их баяртай байна. Хожсондоо баяртай байна. Алтан медалийн эзэн болсондоо бүр их баяртай байна.

Бэлтгэл хэр хийв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанах байв?
Бэлтгэл хийсэн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч Black burger factory-ийн баг байлаа. Ер нь эхний байруудад шалгарсан багууд бүгд хүчтэй өрсөлдөгч байсан.

Танай багийн гол “тактик” юу байв?
Хамгаалалт л байлаа даа.

Номадсын сүлжээнд хэр удаан ажиллаж байна. Өмнөх тэмцээнүүдэд оролцож байсан уу?
Миний хувьд Номадсын сүлжээ ресторанд жил гаруй ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд маш амжилттай оролцлоо. Өнгөрсөн жил Дабл шотод ажиллаж байхдаа багаараа оролцож хүрэл медаль хүртэж байсан.

Баярлалаа. Амжилт хүсье.
Зургийн цомог




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт