Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
“Яг түүн шиг” шоуны 2 дахь улирлын дугаар эхэллээ
Монголын урлагийн төлөөллүүд нэгэн тайзнаа чуулан дэлхийн болоод Монголын урлагийн оддын дүр төрх, дуу хоолой, уран бүтээлийг амилуулдаг “Яг түүн шиг” шоуны хоёр дахь улирлын дугаар “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрч эхэллээ.
Үзэгчдийн талархлыг хүлээж, 2016 оны хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарсан тус шоуг “Endemolshine group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” ТВ, “Крокус эвэнт холл” нар хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, аялагч Г.Ганхүү нар оролцож байна.
“Яг түүн шиг” шоу 04-р сарын 02-ноос эхлэн Ням гараг бүр “Боловсрол суваг” ТВ-ийн эфирээр олон нийтэд хүрч байгаа бөгөөд энэ жилийн шоуны ялагч 06-р сарын 04-нд тодорно.
Нэвтрүүлгийн оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэж байна.
Яг түүн шиг шоуны зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт