Хаврын урт өдрүүдэд хүний бие махбодь амархан ядарч сульдан дархлааны систем нь сулардаг. Тиймээс өдөр бүр амин дэмээр баялаг,тэжэээллэг, эрүүл зөв хооллоход анхаарч дархлаагаа тэтгэснээр болзошгүй тусах өвчин, зовиураас өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж чадна.
Хоол үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч, олон жилийн туршлагатай “Модерн Номадс” сүлжээ рестораны хамт олноос амин дэмээр баялаг амттай өдрүүдийг 3-р сарын 31 нээс 5-р сарын 31 нийг дуустал зарлаад байна. Хоолны цэсэндээ эх орондоо тарьж ургуулсан олон төрлийн хүнсний ногоо, ядаргааг ялан дийлэх ясны шөл гээд амин дэм бүхий амтат сэт хоолнуудыг багтааснаас гадна эрч хүч бэлэглэх шинэхэн жимсний шүүс, смүүти, ундаа, цайнуудыг оруулжээ.
Мөн зочилон ирсэн үйлчлүүлэгч бүртээ урамшуулал бэлдсэн байгаа тул та “Модерн Номадс”-ын өөрт ойр салбараар ороод нэг гараарай. Хаврын ядаргаагаа тайлж эрч хүч бэлэглэх хоолнуудаас сонголтоо хийж эрүүл мэнддээ анхаараарай.