Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
“Номадс Хоспиталити” ХХК хоёрдахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг боллоо
Монгол Улсын Засгийн газар МҮХАҮТ хамтран МОНГОЛ УЛСЫН ТОП-100 аж ахуй нэгжийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шагналыг Номадсын Сүлжээ ресторануудын “Номадс Хоспиталити” ХХК хоёрдахь жилдээ шилдэгээр шалгаран гардан авлаа.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн татвар төлөлт, ажиллагсдын тоо болон компаний өсөлтийн үзүүлэлүүдийг дүгнэн шалгаруулжээ.

ТОП-100 аж ахуй нэгжид тавьсан шалгуураас харвал “Номадс Хоспиталити” ХХК-ны хувьд
1. Нийт татварын төлөлтөөр- 93-т
2. Борлуулалтын орлогоор 98-т
3. Ажиллагсдын тоогоор 40-т
4. Ашгийн хэмжээгээр 71-т
5. Хөрөнгийн хэмжээгээр 76-т
багтсан нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг үүрэлцэж яваа нийт Номадсын хамт олондоо болон нийт харилцагч, үйлчлүүлэгч нартаа баяр хүргэе!




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт