Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Б.Болор-Эрдэнэ: Бид үйлчлүүлэгчдэдээ аз жаргал бэлэглэхийг зорьдог
Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр хоолны соёлд хандах хандлага ч хувьсан өөрчлөгдөж байна. Хоолыг зөвхөн хүнс тэжээл биш урлаг, аз жаргалыг мэдрэх нэг боломж гэж үзэж, амт чанар, өнгө үзэмжээс гадна хооллох орчин нөхцөлдөө ч тодорхой хувьслыг хийж байна. Монгол дахь Америкийн анхны франчайз ресторан bd`s mongolian barbeque 2005 онд Улаанбаатар хотод үүдээ нээж, “Зооглох хоолоо өрөө зохио” уриатайгаар цоо шинэ өнгө төрхийг хоолны салбарт авчирсан билээ. Тус рестораны 12 жилийн ойн босгон дээр Маркетингийн менежер Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Юуны өмнө танд ойн баярын мэнд дэвшүүлье!

- Баярлалаа. Өнөөдөр манай хамт олны хувьд үнэхээр сайхан өдөр тохиож байна. Бид 2005 онд Монголдоо анх удаа грилл хоолны рестораныг нээн ажиллуулж байсан бол өнөөдөр 12 жилийн ойгоо үйлчлүүлэгч нартайгаа хамт амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа маш их сэтгэл хангалуун байна. Энэ дашрамд хамт олондоо ч бас баярын мэнд дэвшүүлье!

Рестораны бизнес дотроо танай ресторан их сонирхолтой үйлчилгээтэй санагддаг. Үүнийг танай “Зооглох хоолоо өөрөө зохио” уриан дээрээс ч харж болохоор байна.

- Тэгэлгүй яахав. Та бүхэн сүүлийн үед Яг түүн шиг шоуны дундуур гараад байгаа жүжигчин Өөскөгийн тоглосон “танайх үргэлж 29.000 биз?” гэдэг рекламыг санаж байгаа байлгүй... Үнэхээр та нэг удаадаа 29.900 төгрөг төлөөд л өөрөө хийж идэхийг хүссэн хоолоо сонгож грилл дээр бэлтгэн идэхээс гадна өнгөрсөн намраас эхлэн манайх ХАЛУУН ТОГООНЫ ШӨЛ хийж идэх боломжтой болсон байгаа. Дахин дүүргэлттэй кола, фанта, спрайтыг хүссэнээр ууж болно... Бүх юмаа өөрөө сонгох учраас “Зооглох хоолоо өөрөө зохио” гээд байгаа юм л даа.

Биднийг ярилцаж байхад гэр бүлээрээ үйлчлүүлж байгаа хүмүүс олон харагдлаа. Хаа сайгүй хүмүүсийн инээд цангинаад л хүүхдүүд бужигнаад л сайхан энергитэй газар байна шүү.

- Манай найзууд хүртэл яг тэгж л хэлдэг. Танайд амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ ирэхээр их тухтай санагддаг гэж ярьж байсан. Манайх чинь гэр бүлийн ресторан шүү дээ. Гэр бүлийн баярууд олон байдаг. Жишээ нь төрсөн өдөр, хүүхдийн үсний найр манайд их болноо. Иймдээ ч бид хүүхдийн хоолны тусгай цэс, аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоомын булан, амттан дессерт зэргийг бэлтгэсэн байгаа. Манай ресторанд бяцхан үйлчлүүлэгч нар тоглож наадаад л, гэр бүлээрээ ирсэн хүн бүр аз жаргалаар дүүрэн, сэтгэл хангалуун гарч байвал бидний зорилго тэр чинээгээрээ биелж байгаа гэсэн үг шүүдээ. Нэг үйлчлүүлэгч хэлэхдээ танай ресторан ч хүүхдүүдийн хувьд ёстой нэг жинэхэнэ жаргалын орон юмаа. Бас эцэг эхчүүд бидэнд ч их тухтай байлаа. Хүүхдүүдээ хооллочихоод тоглож байх хооронд л амттай хоол идээд авлаа гэж ярьж байсан. Энэ сэтгэл ханамж л бидэнд бүхнээс чухал байдаг юм шүү дээ /инээв/

Миний хувьд саяхан танайд хамт олноороо баяр тэмдэглэсэн л дээ. Хоолноос гадна “Salm Brau” шар айраг их таалагдсан шүү.

- Манай ресторанд байгууллагын ой, найз нөхөд хамт олны баяр гээд олуулаа ирж үйлчлүүлэх хүмүүс олон байдаг. Учир нь манайд грилл хоолоо зооглоод өөр газар хайж явалгүй шууд л 2 давхарт байрлах “Salm Pub&Bar”-д ороход баярыг тань улам хөгжөөх караоке өрөөнүүд байгаа. Нэмээд диско аянд бүжиглэх боломжтой гээд л нэг газартаа цогц үйлчилгээг авах боложмтой. Мөн таны түрүүхэн дурдсан Австрийн алдарт “Salm Brau” шар айргийг үйлдвэрээс нь савлагаа дамжлагагүйгээр шууд уух боломжтой. Шар айрагны чанар, амтыг шинэхэнээр нь мэдрэхийг хүсвэл манайд ороод л гарах хэрэгтэй дээ. Ингээд л бид өглөө, оройгүй үйлчлүүлэгч нартаа сонирхолтой арга хэмжээнүүд, амьд хөгжим гээд л бүхнийг бэлдээд завгүй байдаг даа.

Жуулчдын улирал ирж байгаа энэ үед та нар улам л завгүй болж байгаа байхдаа!

- Манай рестораны хамт олны хувьд жилийн дөрвөн улиралд байнга л завгүй ажиллаж байдаг шүү дээ /инээв / Ер нь тэгээд ганц зуны улиралд гэхгүй жуулчид их үйлчлүүлдэг. Миний санаж байгаагаар өчигдөрхөн д гэхэд нэг канад жуулчид манайд үйлчлүүлээд гарсан. Тэдний хувьд дэлхийн 30 оронд салбартай “Bd`s Mongolian barbeque” ресторанд Америкд аялаж байхдаа ороод их таалагдаж байсан юм байна лээ. Тэгээд манай улсад ирээд яг энэ сүлжээний өлгий нутаг байна шүү дээ гээд л их л олзуурхаж байсан юм. Миний хувьд тэдэнд грилл хоолны үүх түүхээс хуваалцсан чинь улам сонирхоод л гриллерүүдтэй маань зургаа хамт татуулаад л нилээн хөгжилтэй байх шиг санагдсан.

Грилл хоолны өлгий нутаг гэсэн чинь их сонирхолтой санагдлаа. Тэр талаар бидэнд хуваалцаач!

- Түүх нь гэвэл би ч анх сонсоод их гайхширч байсан шүү. Монголын их хаад аян дайнд их явдаг байсныг олон түүхийн номоос харж болно. Тухайн үед олон өдрийн турш аян дайнд мордохдоо хурц илдээрээ мах, ногоог зомгол шиг хэрчин бамбайн дээрээ тавьж, ил гал дээр шаран амтархан зооглон наргидаг байснаас Монгол барбекьюны түүх эхэлсэн гэж үздэг юм байна лээ. Манай хамт олны хувьд мэргэжлийн гриллерүүдийнхээ чадвараар Их хаадаас маань өнөөг хүртэл уламжлагдан ирсэн халуун бамбайн дээрх тэр амттай зоогийг амилуулан гадаад, дотоодын зочиддоо мэдрүүлж байгаадаа үнэхээр их бахархдаг шүү.

Ингэхэд монголын барбекьюний эхэнд байдаг Bd`s ямар утга илэрхийлэгдэг юм бэ?

- Bd`s гэдэг нь манай франчайз рестораны үүсгэн байгуулагч Billy Downs-ын нэрийн товчлол юм. Сонирхолтой байгаа биз. Бидний хоолны урлагийг түгээсэн хүн хаа холын Америкаас гаралтай тэгээд бүүр сүлжээ ресторан байгуулсан нь дэлхийд үнэхээр алдартай байж байдаг гэхээр...Ингээд болохоор л энэхүү алдарт франчайз рестораны нэг эд эс нь болж байгаадаа миний хувьд үнэхээр бахархмаар санагддаг. Энэ дашрамд дэлхийн 30 оронд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ ресторануудын нийт хамт олондоо ойн баярын мэнд дэвшүүлмээр байна.

Грилл хоолны хамар цоргисон ресторанд надтай хамт сонирхолтой, амттай яриа өрнүүлсэн танд болон танай хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэе!

- Баярлалаа. Энэ дашрамд 12 жилийн турш бидэнтэй хамт байж аз жаргалаа хуваалцсан үнэнч үйлчлүүлэгч нартаа ч бас баярын мэнд дэвшүүлье. Бид та бүхэндээ үргэлж хамгийн шилдэг,шинэлэг үйлчилгээг үзүүлэх болно гэдгээ энэхүү ярилцлагаараа дамжуулан хүргэж байна.
Зооглох хоолоо өөрөө зохио...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт