Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
“Waiters race Mongolia-2017” зөөгч нарын уралдаан боллоо
Зөөгч нарын ур чадварыг сорих “Waiters Race Mongolia-2017” уралдаан 2017 оны 05-р сарын 20 нд Ерөнхий сайд А.Амарын гудамжинд ( СТӨ –ний хойно, Модерн Номадс рестораны урд) амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү уралдааныг иргэд олон нийтийн биеийн тамир, спортыг дэмжин сурталчлах зорилготой “Автомашингүй өдөр” бүх нийтийн арга хэмжээний хүрээнд Номадсын Сүлжээ ресторануудаас санаачлан М-Си-Эс Кока Кола компанитай хамтран хоёрдох жилдээ зохион байгууллаа.

Сонирхолтой, шинэлэг энэхүү уралдаанд 10 орчим рестораны 50 гаруй оролцогчид 350 метр замыг олсны дээгүүр болон доогуур гарч урьдчилан бэлтгэсэн дугуйнуудтай бартааг туулан өрсөлдсөн юм.
Олны анхаарлыг ихээхэн татаж байсан зүйл нь зөөгч нар байгууллагынхаа дүрэмт хувцасыг стандартын дагуу өмсч поднус дээрх зүйлсийг асгалгүй бартаа саадыг хамгийн бага хугацаанд даван туулан оролцох байсан юм.

Уралдаанд эрэгтэй зөөгч нараас хурд хүч, авхаалжаараа шалгарч
      1-р байранд “Black Burger Factory”-ийн зөөгч Б.Мөнх-Очир,
      2-р байранд “Bd`s Mongolian barbeque” рестораны зөөгч Г.Баяржавхлан удаалсан бол
      3-р байранд “Modern Nomads”-2 рестораны зөөгч Б.Дөлгөөн барианд орж ирсэн байна. Харин эмэгтэй зөөгч нарын төрөл мөн л их өрсөлдөөнтэй болж
      1-байранд “Modern Nomads”-6 рестораны зөөгч Д.Туяа,
      2-р байранд “Modern Nomads”-1 рестораны зөөгч С.Чулуунцэцэг нар орж,
      “Salm Pub&bar”-ны зөөгч А.Халиунаа 3-р байранд шалгарлаа. Номадсын хамт олон энэхүү уралдааныг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба үйлчилгээний салбарын бүх зөөгч нарт нээлттэй болох юм.

“Waiters race” зөөгч нарын ур чадварын уралдаан нь анх 20-р зууны эхэнд Франц улсад зохион байгуулагдаж байсан бол өдгөө 50 гаруй орныг хамарч дэлхий дахинаа хэдийнээ танил болжээ. Зочлох үйлчилгээний салбарынхан өргөнөөр оролцдог уг уралдааныг Монголд зохион байгуулсанаар дэлхийд албан ёсоор 54 дэх орон нь болж байгаа юм.

“Waiters Race Mongolia”-2017 уралдаанд оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон
нийт оролцогчиддоо ажлын амжилт хүсэж, талархал илэрхийлэе!
Тэмцээний зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт