• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
Номадсын Сүлжээ ресторануудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Bd`s Mongolian barbeque” рестораны баг түрүүллээ
Номадсын Сүлжээ ресторануудын хамт олон жил бүр олон төрлийн тэмцээн уралдааныг дотооддоо зохиодог билээ. Сүлжээний хамт олны зүгээс ч байнга идэвхитэй оролцдог бөгөөд энэ жилийн спортын түүчээ Хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Nomads Cup”-2017 тэмцээнээр үргэлжиллээ.

Ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм. Тэмцээнд 13 баг авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсоноос Э.Батсайхан ахлагчтай “Bd`s Mongolian Barbeque” рестораны баг бусдыгаа хошуучлан Алтан медаль, Шилжин явах цомын эзэд болж Д.Амаржаргал ахлагчтай “Black burger Factory”, Double shot Coffee & Cocktails -ийн залуус мөнгөн медалиар удааллаа.

Харин Э.Энэрэлт ахлагчтай “Кавказ” рестораны баг ширүүн өрсөлдөгчид гэдгээ харуулан хүрэл медалийн болзол хангасан бол Ц.Чулуунхүү ахлагчтай “Модерн Номадс”-1 рестораны баг тусгай байранд шалгарсан юм.

Мөн энэ жилийн шилдэг тоглолчоор “Black burger factory”-ийн тогооч Б.Мөнх-Очир тодорч “Bd`s Mongolian Barbeque” рестораны гриллер Б.Сайнбаяр шилдэг хамгаалагчаар тодорлоо.

Ажил мэргэжилдээ эзэн нь болж нэг хамт олон болон ажиллахынхаа хажуугаар сүлжээний тэмцээн уралдаандаа идэвхитэй оролцсон нийт хамт олондоо амжилт бүтээлийн дээдийг хүсье!




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт