Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Номадсын залуус “ГАР БӨМБӨГ”-ийн АВАРГА-аа шалгарууллаа
Номадсын спортын түүчээ Nomads Cup 2019 “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжиллээ. Хурд , хүч, авхаалж самбааг нь сорин залуучуудыг нэгтгэж бас өрсөлдүүлж чадсан “Nomads Cup” 2019 оны 06-р сарын 09-нд Сити спорт клубын зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь тэмцээний багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж 5 эрэгтэй 3 эмэгтэй буюу талбай дээр 4 эрэгтэй 2 эмэгтэй тамирчин тоглолтонд оролцсон нь өмнөх жилийн ГАР БӨМБӨГ-ийн тэмцээнүүдээс илүү өрсөлдөөнтэй ширүүхэн болсон бөгөөд байнгын 7 гишүүнтэй Спорт хороо байгуулагдсан нь тэмцээн бүр чанартай оролцогчдын сэтгэлд хүрч чадаж байгаад талархууштай үйл явдал болж байна. Спорт хороо цаашид болох бүхий л тэмцээн уралдааныг зохион байгуулж та бүхнийг илүү идэвхтэй илүү сонирхолтой байлгахад анхаарч ажиллана гэдгээ энэ даршрамд дуулгасан билээ.

Тэмцээний турш нийт 16 багийн 128 залуус оролцон шилдгүүдээ тодруулсан бөгөөд бусдыгаа тэргүүлэн давамгайлан
1-р байранд Номадс Хоспиталити оффис / шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль / орсон бол
2-р байранд: Модерн Номадс 1 ресторан / өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медал /
3-р байранд: Модерн Номадс 1 ресторан / өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медал /
4-р байранд: Кавказ ресторан/ өргөмжлөл, мөнгөн шагнал / нар тус тус байр эзэлсэн байна.

Мөн багаа тэргүүлэн шагналт байр хүртэл идэвхи чармайлт гаргасан нэг эрэгтэй нэг эмэгтэй тамирчныг шалгаруулан мөнгөн шагнал өргөмжлөлөөр шагнасан бөгөөд Модерн номадс 5 рестораны зөөгч С.Номинтуул, Кавказ рестораны зөөгч Э.Ундрах нар тус тус шалгарчээ.

Nomads cup 2019 “ГАР БӨМБӨГ”-ийн тэмцээн үзэгчид болон тамирчдыг идэвхжүүлэн дартс ШАГАЙН ХАРВАА-н бооцоот тэмцээн зохион байгуулагдсан юм.

Шагайн харваанд:
Нийт 12 тамирчин оролцсоноос Модерн номадс 5 рестораны зөөгч Жамбалдорж түрүүлж Номадсын мэргэн цол хүртэж бооцооны мөнгө өргөмжлөл медалиар шагнууллаа.

СПОРТЛОГ НОМАДСЧУУД АА !

8 сард Хөлбөмбөгийн тэмцээнээр НОГООН ЗҮЛГЭН дээрээ уулзацгаая.
Тэмцээний зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт