Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 Модерн номадс 2 ресторан2 Bd's mongolian barbeque3 Салм паб дахин нээгдлээ4 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо5 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна6
“Nomads cup 2019” хөлбөмбөгийн тэмцээний аваргаар Кавказ рестораны хамт олон тодорлоо
Nomads cup спортын түүчээ Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилж багийн шилдэг тоглолт , үзүүлбэртэй амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн 08-р сарын 18-ны өдөр British school of Ulaanbaatar сургуулийн хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай зохион байгуулагдсан юм. Аваргын төлөө компаний нийт 12 баг 108 тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

1 байранд:
КАВКАЗ РЕСТОРАН / шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль / Мөн Хошой аварга болж Шилжэн явах цомыг үүрд хадгалах эрхтэй болсон.

2 байранд:
ТӨВ ОФФИС / өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медаль /

3 байранд:
ГРИЛЛ СТУДИО / өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медаль /

4 байранд: САЛМ ПАБ БАР/ өргөмжлөл, мөнгөн шагнал / тус тус байр эзэлжээ.

Тэмцээний туршид багаа тэргүүлэн шагналт байр хүртэл идэвх чармайлт гаргасан тамирчдыг мөнгөн шагнал өргөмжлөл, цомоор шагнасан бөгөөд Кавказ рестораны зөөгч Э.Ундрах ТЭГШ ТОГЛОЛГЧ, Төв ооффис Төгөлдөр ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар тодорсон юм.

Энэ жилийн тэмцээний сонирхолтой зүйл нь МЭРГЭН БУУЧ цол шагнал байсан бөгөөд нийт тэмцээний турш тамирчдын оруулсан гоолийг бүртгэж хамгийн их гоол оруулсан тамирчнаар Грилл Студиогийн бармен Э.Идэрбаяр нийт 5 гооль оруулж бусдыгаа тэргүүлэн МЭРГЭН БУУЧ цол өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн тэмцээний дундуур үзэгчид болон тамирчдын дунд ОЛС ТАТАЛТ-ын бооцоот тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 6 салбараас 5 баг 40 тамирчин оролцсоноос САЛМ САЛБАР түрүүлж бооцооны мөнгө болон өргөмжлөлөөр шагнуулсан байна. Nomads cup Хөлбөмбөгийн тэмцээн амжилтаар, шагналаар дүүрэн болсон нь тэмцээнд оролцогч болон зохион байгуулагчдын хувьд сэтгэл догдлуулсан мөч болж өнгөрсөн юм.

Ингээд дараагийн тэмцээний буухиа 10 сард Bowling аваргаар үргэлжлэх нь ээ.
Та бүхэндээ амжилт хүсье. Тэмцээндээ сайн бэлтгээрэй
Тэмцээний ялагчид:
Амжилттай оролцсон ресторанууд:
11:00-00:00
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, АСА циркийн чанх зүүн талд
Утас: (+976) 7711 9900
ХУД, 11-р хороо, Зайсангийн гудамж, Будда Виста хотхон
Утас: (+976) 7711 4884
17:00-03:00
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон METRO MALL -н урд талд
Утас: (+976) 7711 5544




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт