Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
BACK TO THE 80 90’S SHOW 11-Р САРЫН 25-НД КРОКУС ЭВЕНТ ХОЛЛД
90-ээд оны супер хит Евродэнс дуучид болох Dr.Alban, Haddaway нарын оролцсон 5 цаг тасралтгүй үргэлжлэх доргио нэгэн Disco Party 2019.11.25-нд Crocus Event Hall-д болох гэж байна.

Дуучдын талаар товч танилцуулбал:






Доктор Албан (Dr. Alban, жинхэн нэр нь Албан Узома Нвапа) — 1957 оны 8-р сарын 26-ний өдөр төрсөн, нигер гаралтай шведын хөгжимчин, хувийн Dr. Records хөгжмийн студийн эзэн бөгөөд түүнд амжилт авчирсан уран бүтээл бол Denniz болон рэп дуучин Leila K нартай хамтран гаргасан «Hello Africa» уран бүтээл юм. Түүний «Hello Afrika» цомог нь дэлхий даяар хэдэн сая хувь борлогдож нэр алдрыг авчирчээ.
Жилийн дараа Албаны «One Love» нэртэй хоёрдахь цомог нь 1,6 сая гаруй хувь борлогдож тухайн цомогт багтсан «It’s My Life» дуу нь Dr. Alban уран бүтээлчийн нэрийн хуудас болсон. «It’s My Life», «One Love» дуунууд нь Израиль, Голланд, Герман, Орос болон Их Британийн хит парадын жагсаалтыг тэргүүлэв. Нийт борлуулагдсан цомогийн тоо нь 17 саяд хүрсэн байна.

Нестор Александр Хаддавэй 1965 оны 1-р сарын 9-ний өдөр Тринидад улсад мэндэлжээ. Тэрээр Жорж Вашингтоны нэрэмжит дээд сургуульд Хойд Америкийн анхны монголжуу суурин иргэдээс 15-р зууны Америго Веспучи нарын түүхийг судлан суралцахын хажуугаар хөгжмийн сонирхолдоо хөтлөгдөн кавер-хамтлагуудад мөн тоглодог байсан байна.
1993 онд Coconut Records-ын алдарт продюсер Тони Хендриктэй (A La Carte, Bad Boys Blue, Xanadu, Silent Circle, Londonbeat) учирснаар хамгийн анхны том амжилт нь иржээ. Анхны сингл болох «What Is Love» (1993) нь Европ, Ази, Хойд болон Латин Америкийн ихэнх оронд хөгжмийн чартын 1-р байрыг эзэлж дараа дараагийн «Life», «I Miss You» болон «Rock My Heart» дуунууд нь Хаддавэй-ийг евродэнс урсгалын хамгийн алдартай дуучнаар зүй ёсоор тодруулав. “Allmusic” портал дуучны анхны цомгийг “90-ээд оны эхний хагасын шилдэг бүжгийн цомгоор” нэрлэсэн байна.
Хаддавэй-ийн нэрийг 1999 оны CBS студийн бүтээл болох “Night at the Roxbury” кино дэлхий дахинаа дахин сануулсан нь уг кинонд «What Is Love» дуу нь төв сэдэв болон ашиглагдсан юм.

80, 90–ээд оны алдарт Евродэнс дуучидтай нэгэн үдшийг төгссөн сургуулиараа, анги хамт олноороо, уулзаагүй удсан найзуудаараа ирж дурсамжаа сэргээн хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 77110101,80044411,80881809
Тасалбарыг: shoppy.mn болон Crocus Event Hall-оос шууд худалдан авах боломжтой.





Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт