Зарах объект
Грилл Студио Ресторан
“Ил гал дээр Студид урласан өвөрмөц Сайхан Стейкийг “Grill Studio” Dining & Lounge-д зоогло” Зорин ирсэн үйлчлүүлэгчдэдээ ийм дотно, сайхан сэтгэгдлийг төрүүлэх дээд зэрэглэлийн ресторан Богдхан уулын хормойд орших “Будда виста”-д үүд хаалгаа нээлээ. BlackAngus дээд зэрэглэлийн үхрийн махаар түүхий эдээ сонгодог тул хамгийн сайн чанарын махтай, шинэхэн, зөөлөн, шүүслэг стейк зөвхөн “Grill Studio” Dining & Lounge –оос мэдрэх боломжтой.
Онцлог
Үхрийн дээд зэрэглэлийн зөөлөн махан стэйк хоолоор үйлчилдэг газар Улаанбаатар хотод маш цөөн. Харин “Grill Studio” Dining & Lounge ресторан нь олон үндэстний төрөл бүрийн хоолыг өвөрмөц онцлог жор, технологиор нь бэлтгэн, боловсруулж Ил гал дээр урлан үйлчлэх онцлогтой.
Төрөл бүрийн амт, чанартай махан хоолыг зочдынхоо хүссэн сонголтоор нь Европ стандартын дагуу дунд зэргийн - medium, бараг гүйцэд-medium well, бүрэн гүйцэд шарсан- well done байдлаар ил гал дээр шарж урлах ГРИЛЛ болон уух зүйлсийн БАР гэсэн хосолсон хэлбэрээр зочиддоо үйлчилгээгээ барьж байна. Тухайлбал, нэг сантиметр (1см) зузаан мах тутамд шарсан махаа хоёр минут орчим амрааж, махныхаа шим шүүсийг бүрэн хэмжээнд тарааж, жигд болгодог.Мөн рестораны өөр нэгэн онцлог нь хотын төвөөс зайдуу, дуу чимээнээс хол, орчин үеийн лофт өвөрмөц хэв маягийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан хоолны урлан бүхий Grill Studio юм.
Хүчин чадал
Нэгэн зэрэг 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Салат, зууш, ил грилл дээр шарсан мах гэх мэтчилэн 70 орчим нэр төрлийн хоолтой.
Цагийн хуваарь
  Даваа: 10:00 - 01:00
  Мягмар: 10:00 - 01:00
  Лхагва: 10:00 - 01:00
  Пүрэв: 10:00 - 02:00
  Баасан: 10:00 - 02:00
  Бямба: 10:00 - 01:00
  Ням: 10:00 - 22:00
Үйлчилгээ
Wifi
VIP өрөө
Ариун цэврийн өрөө
Хувцасны өлгүүр
Хүүхдийн нүүрэнд зураг зурах
Захиалга
Нэмэлт үйлчилгээ
Арга хэмжээ
Шинэ жилийн баяр
Хамт олны ойн баяр
Мэргэжлийн баяр
Хурим, найр
Төрсөн өдөр
Гэр бүлийн баяр
Хүүхдийн сэвлэг үргээх
Ажил хэргийн уулзалт
Хаяг байршил
Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсангийн гудамж, Будда Виста хотхон
Утас: (+976) 7711 4884;
Цахим хаяг: info@nomadsgroup.mn
What3words хаяг:

Та манай салбар ресторануудыг what3words-оор олж болно. Үнэгүй апп-ийг суулгаад 3 үгээр хайлт хийгээд үзээрэй.
Уртраг: 47.8875081
Өргөрөг: 106.9106704




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт