Sell objects
Монголын анхны Монгол хоолны сүлжээ ресторан Модерн Номадс Рестораныг франчайзийн эрхтэйгээр нээх боломжийг танд санал болгож байна.

Модерн Номадс Рестораны анхны салбар 2003 онд байгуулагдсан цагаас хойш Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул аймгуудад үйл ажиллагаагаа явуулж байна. Модерн Номадс Ресторан нь Монголчууддаа төдийгүй гадаадын зочид жуулчдад Монгол уламжлалт идээ, ундаа, ахуй, соёлыг амжилттай түгээсээр ирсэн. Бид зочлох үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэхээр төлөвлөж буй таныг 20 жилийн түүхтэй, зах зээлд танигдсан рестораныг нээж хамтран ажиллахыг урьж байна.

ФРАНЧАЙЗ СОНИРХОГЧИЙН АНКЕТ БӨГЛӨХ

Франчайз ресторан нээх алхам:

АЛХАМ 1. ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
  1. Франчайз сонирхогчийн өргөдлийн маягтийг бөглөж илгээнэ.
  2. Франчайзийн баг анкетийг хянана.
  3. Франчайзийн баг франчайз сонирхогчтой биечлэн уулзаж ярилцлага хийнэ.
  4. Франчайзийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
АЛХАМ 2. СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
  1. Тавигдах шаардлагын дагуу үнэлгээ хийнэ.
  2. Санхүүгийн тооцоо, судалгаа хийнэ.
АЛХАМ 3. ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
  1. Франчайзийн гэрээ байгуулна.
АЛХАМ 4. РЕСТОРАН НЭЭХ
  1. Рестораны засвар, тохижилт хийнэ.
  2. Сургалт зохион байгуулна.
  3. Ресторанаа нээнэ.
НЭЭХИЙН ӨМНӨ БИД ТАНД ДАРААХ ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛНЭ:
  1. Бизнес төлөвлөгөө боловсруулах
  2. Рестораны зураг гаргах
  3. Тавилга, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх
  4. Барилгын засвар, тохижилтийн ажил хийх
  5. Удирдлагын багийн болон ажилтнуудын сургалт зохион байгуулах
  6. Нээлтийн үйл ажиллагааны дэмжлэг
БИД ҮРГЭЛЖҮҮЛЭН ДАРААХ ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛНЭ:
  1. Бизнесийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх
  2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт хийх
  3. Орон нутаг, бүсийн маркетинг, сурталчилгаа хийх
  4. Чанарын хяналт, сайжруулалт
  5. Ханган нийлүүлэлтийн менежмент

ФРАНЧАЙЗ СОНИРХОГЧИЙН АНКЕТ БӨГЛӨХ




Address
Phone number
E-mail address
Web site