Үйлчилгээний танхим болон лоунж өрөөнүүд нь өөр өөр уур амьсгалыг бүрдүүлж үндэсний хэв маягийг интерьертээ шингээж хийсэн нь хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлнэ.
Үйлчилгээний гол хэсгийн танхимд цайны хэсэг уух зүйлийн бар хамтдаа байрлаж, хүмүүст эртний уламжлалт цайг олон төрлөөр чанаж өгөх цагаан идээ ундааг төрөл бүрээр нь бэлтгэн үзүүлэх хэсэг ил байрласан нь бас нэгэн онцлог юм.
Рестораны онцлог нэрийн хоолнуудыг хийх гал тогоо нь үйлчилгээний танхимд байрласан.
Үйлчлүүлэгч монгол үндэсний онцлог хоолуудыг хийх үйл явцыг харах боломжтой ба ил гал дээр шарж буй бүтэн хонины мах, бетонд хийсэн хорхог, тогоонд хийсэн цуйван зэрэг нь зочдын сонирхлыг татах ахлах тогоочийн нэрийн хоолнуудыг санал болгож буй нь бидний бас нэгэн онцлог.
Одоогийн хүчин чадлын хувьд Лоунж өрөө, тусгай VIP өрөө, 140 хүний суудалтай заалнаас бүрдсэн бөгөөд нийт 200 хүний суудалтай, 960м2 талбайд та бүхнийгээ хүлээн авах юм.
Нийт 200 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай
• 15-20 хүний дуулж болдог 1 VIP өрөөтэй
• 10-12 хүний дуулж болдог 1 VIP өрөөтэй
• 6 хүний багтаамжтай 1 VIP өрөөтэй
• 4, 8, 12 хүний багтаамжтай 4 лонж өрөөтэй