Эрүүл зөв зохистой хооллолт, амт чанарыг эрхэмлэгч залуусын сонголт
Дэлхий нийтийн чиг хандлага цаг хугацаа, хурд, хэмнэлээр тодорхойлогдож орчин үеийн шинийг эрэлхийлэгч залуус хурдацтай хөгжлийн эрэн зуунд хөл нийлүүлэн алхаж байна. Энэ шаардлагад нийцүүлэн монголын хоол хүнсний үйлдвэрлэлийн түүчээ болсон “Номадсын Сүлжээ” нь анхны 1-р зэрэглэлийн түргэн хоолны “Fast Casual” салбар ресторанаа нээн ажиллуулж эхэллээ. Их хотын залуусын хурдан шуурхай, тав тухтай, доргио ая, загварлаг хэрнээ энгийн байх тэр бүх ухагдахууныг өөртөө шингээсэн “Black burger Factory” нь бургерийн ертөнцөд хувьсал хийж хар тодотголтой бургерээ танилцуулсан нь залуусыг талархлыг хүлээгээд байна. Залуу менежментийн багаар удирдуулсан нь орчин үеийн хэв маяг, шинэлэг, өнгөлөг тодотголыг өөртөө агуулж чаджээ. Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмж буй тус ресторан зочид үйлчлүүлэгчиддээ эх орны хөрсөнд тариалсан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг санал болгож байгаагаараа онцлог юм.