Уулын Кавказын
Урт наслах жор
Манай ресторан 2012 оны 7-р сард Ази Европ тивийг заагладаг Кавказын нуруугаар нутагладаг Гүрж, Армени, Азербайжан үндэстний хоолны ёс жаяг, хэв маягийг мэдрүүлэх зорилгоор байгуулагдсан.
Манай ресторанд зочлон Кавказ орныг санагдуулам орчинд уулын Кавказчуудын уламжлалт идээ, ундааг зооглон тухлаарай. Бид танд ил гал дээр шарсан төрөл бүрийн амтат шорлог, кебаб, Хачапүри Гүрж пицца, Азербайджанчуудын дуртай Пити хонины шөл, Армени үндэсний толма, Лаваш эрүүл талх болон өөр олон сонирхолтой зоогуудыг санал болгож байна.
Жинхэнэ МОСКОВСКИЙ СТАНДАРТ-ыг Кавказ Ресторанд мэдрээрэй...
Манай рестораныг зорин ирсэн Орос жуулчид Кавказ нэрийн шорлогийг зооглоод "Молодцы, Кавказцы! Шашлык отличный, настоящий московский стандарт!" хэмээн магтдаг.