Зарах объект
Хаан Номадс ресторан
“Хаан Номадс” ресторан нь 2005 онд Монгол дахь Америкийн анхны франчайз Bd’s mongolian barbeque хүссэн хоолооо өөрөө зоогло уриатай үйл ажиллагаагаа нээн явуулж байсан бол 2013 онд концепцидоо өөрчлөлт оруулан “Хаан гэр” ресторан нэртэйгээр нээгдэн, олон үндэстний хоол үйлчилгээтэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай хамт олон үргэлж шинийг эрэлхийлэн орчин үеийн чиг хандлага, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн 2020 онд өөрчлөлт шинэчлэл хийн “Хаан Номадс” нэртэйгээр шинэ өнгө төрх, концепцитойгоор үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Онцлог
Үйлчилгээний танхим болон лоунж өрөөнүүд нь өөр өөр уур амьсгалыг бүрдүүлж үндэсний хэв маягийг интерьертээ шингээж хийсэн нь хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлнэ.
Үйлчилгээний гол хэсгийн танхимд цайны хэсэг уух зүйлийн бар хамтдаа байрлаж, хүмүүст эртний уламжлалт цайг олон төрлөөр чанаж өгөх цагаан идээ ундааг төрөл бүрээр нь бэлтгэн үзүүлэх хэсэг ил байрласан нь бас нэгэн онцлог юм. Рестораны онцлог нэрийн хоолнуудыг хийх гал тогоо нь үйлчилгээний танхимд байрласан.
Үйлчлүүлэгч монгол үндэсний онцлог хоолуудыг хийх үйл явцыг харах боломжтой ба ил гал дээр шарж буй бүтэн хонины мах, бетонд хийсэн хорхог, тогоонд хийсэн цуйван зэрэг нь зочдын сонирхлыг татах ахлах тогоочийн нэрийн хоолнуудыг санал болгож буй нь бидний бас нэгэн онцлог.
Одоогийн хүчин чадлын хувьд Лоунж өрөө, тусгай VIP өрөө, 140 хүний суудалтай заалнаас бүрдсэн бөгөөд нийт 200 хүний суудалтай, 960м2 талбайд та бүхнийгээ хүлээн авах юм.
Хүчин чадал
Нийт 200 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай
• 15-20 хүний дуулж болдог 1 VIP өрөөтэй
• 10-12 хүний дуулж болдог 1 VIP өрөөтэй
• 6 хүний багтаамжтай 1 VIP өрөөтэй
• 4, 8, 12 хүний багтаамжтай 4 лонж өрөөтэй
Үйлчилгээ
Wifi
VIP өрөө
Авто машины зогсоол
Ариун цэврийн өрөө
Хувцасны өлгүүр
Хүүхдийн тоглоомын булан
Хүүхдийн нүүрэнд зураг зурах
Захиалга
Хоол хүргэлт
Катеринг
Нэмэлт үйлчилгээ
Торт захиалга
Урилганы эх бэлтгэл, хэвлэл
Арга хэмжээ
Шинэ жилийн баяр
Хамт олны ойн баяр
Мэргэжлийн баяр
Шинэ бүтээгдэхүүний нээлт
Хурим, найр
Хонхны баяр
Төрсөн өдөр
Гэр бүлийн баяр
Хүүхдийн сэвлэг үргээх
Конференц
Ажил хэргийн уулзалт
Хаяг байршил
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд
Утас: (+976) 11-311191;
Цахим хаяг: enerelt.e@nomadsgroup.mn
What3words хаяг:

Та манай салбар ресторануудыг what3words-оор олж болно. Үнэгүй апп-ийг суулгаад 3 үгээр хайлт хийгээд үзээрэй.
Уртраг: 47.925754
Өргөрөг: 106.915639




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт