Зарах объект
Хаяг, байршил
Франчайз
Мэдээ
Урамшуулал
Хөнгөлөлтийн карт
Төрсөн өдрийн урамшуулал
Бэлгийн карт
Ресторанууд
Хоолны цэс
Бидний тухай
Танилцуулга
Захирлын мэндчилгээ
Бидний түүхэн замнал
1
2
Захирлын мэндчилгээ
Эрхэмсэг хатагтай, ноёдоо
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Анх 1990 онд Монгол үндэсний хоолны ресторан байгуулах санаа орж ирж билээ. Гэвч энэхүү мөрөөдөл маань Монголын анхдагч, хамгийн том сүлжээ ресторан болно чинээ төсөөлж ч байсангүй. Манай хамт олон өөрсдийн хүч хөдөлмөрөөр орчин үеийн дэвшилтэт техник, технологтой үндэсний томоохон сүлжээ рестораныг байгууллаа.
Бидний түүх гадаад, дотоодын зочдод нүүдэлчин монголчуудын хоолны уламжлал, хэв маяг, амт, хийх урлагийг таниулах зорилгоор анх 2003 онд “Модерн Номадс” рестораныг нээн ажиллуулснаар эхэлсэн. Манай ресторанууд нь зочдод монгол орны улалмжлал, ёс заншил шингэсэн гайхалтай орчинд үндэсний хоолоо зооглох таатай нөхцлийг бүрдүүлж өгсөнөөрөө бусдаас ялгардаг юм. Түүнчлэн үйчлүүлэгчдийн олон үндэстний хоол зооглох хүслийг харгалзан дотоод, гадаадын хоолоор үйлчилдэг ресторануудыг байгуулан ажиллаж байна.
Одоогийн байдлаар сүлжээнд нийт 21 ресторан, бар, кафе үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай салбарууд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймгууд,ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотуудад тус тус байрлаж байна.
Өдгөө Номадсын сүлжээ ресторанууд нь салбартаа тэргүүлэгч болсон төдийгүй монголын эдийн засагт байр сууриа нэгэнтээ эзэлжээ. Энэ бол бид нийгмийн өөрчлөлт, шинэчлэлттэй зохицон ажиллаж чаддагтай холбоотой юм.
Бид нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь бидний хариуцлага гэж ойлгодог. Тиймээс ресторанууд нь олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжийг ашигладаг бөгөөд үйлчлүүлэгчдийн хүсэл хэрэгцээг мэдэрсэн соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх, цаашлаад мэргэжлийн боловсон хүчнүүдийг мэргэшүүлэх тал дээр чиглэж ажилладаг юм.
Бид манай зочин, хамтран ажилладаг байгууллагууддаа үргэлж талархдаг бөгөөд монгол хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлст нэгддэг бидний хамтран зүтгэгчид хэмээн үнэлдэг билээ. Тиймээс бид зочиддоо тав тухтай орчинд эрүүл, амт, чанартай хоол ундаар соёлтой боловсон үйлчлэхийг цаг ямагт эрхэмлэн ажилладаг.
Манай ресторануудыг сонгон үйлчлүүлдэг эрхэм зочин та бүхэндээ баярлалаа.
Номадсын сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал: М.Есөнмөнх
Бидний тухай
Танилцуулга
Захирлын мэндчилгээ
Бидний түүхэн замнал
Салбар ресторанууд
Модерн Номадс Ресторан, Метро Молл
Модерн Номадс Ресторан, Амарын гудамж
Модерн Номадс Ресторан, Чингис хаан музей
Модерн Номадс Ресторан, Улаанбаатар банк
Модерн Номадс Ресторан, Чингис Хаан нисэх буудал
Салм Паб & Бар
Крокус эвэнт холл
Номадс Катеринг
Дабл Шот Кофе & Коктэйл Лоунж, Амарын гудамж
Дабл Шот Кофе & Коктэйл Лоунж, Энканто
Бистро Номадс, ХХБ
Блак Бургер Фактори
Грилл Студио Ресторан
Модерн Номадс Ресторан, Эрдэнэт
Модерн Номадс Ресторан, Дархан
Модерн Номадс (Улан-Үдэ)