Үхрийн дээд зэрэглэлийн зөөлөн махан стэйк хоолоор үйлчилдэг газар Улаанбаатар хотод маш цөөн. Харин “Grill Studio” Dining & Lounge ресторан нь олон үндэстний төрөл бүрийн хоолыг өвөрмөц онцлог жор, технологиор нь бэлтгэн, боловсруулж Ил гал дээр урлан үйлчлэх онцлогтой.
Төрөл бүрийн амт, чанартай махан хоолыг зочдынхоо хүссэн сонголтоор нь Европ стандартын дагуу дунд зэргийн - medium, бараг гүйцэд-medium well, бүрэн гүйцэд шарсан- well done байдлаар ил гал дээр шарж урлах ГРИЛЛ болон уух зүйлсийн БАР гэсэн хосолсон хэлбэрээр зочиддоо үйлчилгээгээ барьж байна. Тухайлбал, нэг сантиметр (1см) зузаан мах тутамд шарсан махаа хоёр минут орчим амрааж, махныхаа шим шүүсийг бүрэн хэмжээнд тарааж, жигд болгодог.Мөн рестораны өөр нэгэн онцлог нь хотын төвөөс зайдуу, дуу чимээнээс хол, орчин үеийн лофт өвөрмөц хэв маягийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан хоолны урлан бүхий Grill Studio юм.
Нэгэн зэрэг 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Салат, зууш, ил грилл дээр шарсан мах гэх мэтчилэн 70 орчим нэр төрлийн хоолтой.
Даваа: 10:00 - 01:00 Мягмар: 10:00 - 01:00
Лхагва: 10:00 - 01:00
Пүрэв: 10:00 - 02:00
Баасан: 10:00 - 02:00
Бямба: 10:00 - 01:00
Ням: 10:00 - 22:00