Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас жуулчны улирал ирж буйг тохиолдуулан зочлох үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 12 дах жилдээ зохион байгуулж буй Horeca-2018 үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү тэмцээн нь МҮХАҮТ-д өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж манай “Hotel Nine” зочид буудал болон “Double Shot Coffee& Cocktail” салбарынхан амжилттай оролцлоо. Тэмцээнд зохион байгуулагчдын зүгээс тавьсан шалгуур болон мэргэжлийн ур чадвараараа шалгарсан 18 гаруй байгууллагын 40 орчим оролцогчид оролцсон юм. Мэргэжил тус бүрийн онцлогоор нь өрсөлдүүлж Зочин угтагчийн төрөлд “Hotel Nine” зочид буудлын угтагч Д.Лхамдулам - 3 байр, Өрөөний үйлчлэгчийн төрөлд Өрөөний үйлчлэгч Ц.Цогнэмэх - 3 байр, Угаалгын ажилтаны төрөлд угаагч Э.Оюунжаргал - 3 байр тус тус эзэлсэн бол Тогоочийн төрөлд “Double Shot Coffee & Cocktail” рестораны Ахлах тогооч Г.Ган-Эрдэнэ Нэгдүгээр байр буюу ҮНДЭСНИЙ АВАРГА боллоо. Харин зөөгчийн төрөлд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн “Double Shot Coffee & Cocktail” рестораны зөөгч М.Мөнхдөл 5-р байр эзэллээ.
Зочлох үйлчилгээний салбартаа тэргүүлэгч гэдгээ батлан монгол орныг зорин ирсэн жуулчдыг сэтгэл хангалуун байлгахыг зорин ажилладаг хамт олондоо баяр хүргэе!