Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Д.Дэжид: Хүмүүс монгол хоолыг мах, гурил, хорхог боодогоор төсөөлдөг
“Номадсын сүлжээ ресторанууд” 15 жилийнхээ ойг угтан өв соёл, уламжлалаа дээдлэн үр хойчдоо өвлүүлэн үлдээх нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Уламжлалт ба Орчин цагийн Монгол хоолны 99 жор” номынхоо хоёр дахь цувралыг гаргажээ. Энэхүү номын талаар “Номадс холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дэжидтэй ярилцан мэдээлэл авсан юм.

Анх энэхүү номыг хэвлэн гаргах санаа хэрхэн төрсөн бэ?
Бид Модерн Номадс монгол хоолны рестораныг анх 2003 онд байгуулж, монгол хоолыг бренд болгон хөгжүүлэх зорилгтойгоор ажиллаж байгаагийн хувьд олон зуун жилийн түүхтэй Монгол хоолоо судлаж хөгжүүлсээр ирлээ. Номадсын сүлжээ ресторан байгуулагдсаны 10 жилийн ой 2013 онд тохиосон. Энэ үеэр хамт олноороо монгол хоолны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий бие даасан бүтээл гаргахаар төлөвлө ж “Уламжлалт Монгол хоолны 99 жор” номыг гаргаж байсан. Тэр үед Уламжлалт монгол хоолны 99 жорыг багтаан хоол бүрийнхээ орц, технологи, хийх аргачлалыг зурагжуулан гаргахдаа Профессор Ч.Онгоодой хэмээх эрдэмтэнгээр хянуулж байсан. Тухайн үед энэхүү номны талаар монголын томоохон хоолны зөвлөх инженер, технологич, тогооч нар маш зөв аргачлалтай ном байна гэж сайшааж, цуврал болгон гаргахыг санал болгож урам хайрлаж байсан учраас хоёр дах номоо 15 жилийн ойгоо угтан ийнхүү гаргасандаа маш их баяртай байна.

Энэ номыг бүтээхэд хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
Уламжлалт ба орчин цагийн монгол хоолны 99 жор-2 номны багт нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажилласан. Үүнд монгол хоолны ахлах тогооч нар, технологичид, хоол зүйч, фото зурагчин, дизайнер, профессор гэх мэт мэргэжлийн хүмүүс орж ажилласнаараа ихээхэн онцлог юм. Мөн монголдоо томоохонд тооцогддог аялал жуулчлалын компанийг удирддаг “Нью жуулчин турс” компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй бидэнд маш их тусалсаныг энэ үеэр дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Тэрээр 20 гаруй жилийн турш Монгол хоолны талаар судалж, тэмдэглэж ирсэн 834 хоолны жор бүхий хувийн архиваа бидэнд өгч хамтран ажилласан явдалд бид талархаж байгаа. Манай баг нийтдээ 6 сар гаруй хугацаанд тус номоо хийсэн. Ном хийх явц маш хүндрэлтэй. Тэр тусмаа жорын ном гэдэг судалгаа дээр тогтдог учраас их хугацаа орж байсан. Эхлээд төлөвлөгөө, төсөв гаргаж, хоолны жороо цуглуулж, ямар технологи ашиглах, хоолоо хаана хийх, зураг авалтыг хэрхэн хийх, эмчилгээний ямар увьдас байна гэх мэт гээд тал талаас нь судалж хийлээ. Хоолоо жорын дагуу хийж үзээд, ямар нэгэн зүйл дутуу бол дахин шинээр эхэлж байсан зэргийг бодохоор энэхүү ном нь олон хүний хөдөлмөр, өртөг шингэсэн бүтээл юм.

“Уламжлалт ба Орчин цагийн Монгол хоолны 99 жор” ном нь бусад жорын номноос юугаараа онцлогтой вэ?
Монголчууд эрт дээр үеэс хоол, хүнсээ өнгөний бэлгэдлээр 5 өнгөд ангилдаг байсан түүхтэй. Цагаан идээ буюу сүүн идээ, ногоон идээ буюу ургамлын идээ, шар идээ буюу тосон идээ, улаан идээ буюу махан идээ, хар идээ буюу ус, архи, рашаан гэж хуваадаг байсан юм билээ. Энэ бэлэгдлээр ангилж хоолны жоруудаа оруулснаараа ихээхэн онцлог болсон гэж хэлмээр байна. Тиймдээ ч хоол сонирхдог амттай сайхан хоолоо гэр бүлдээ зориулдаг, эрүүл мэнддээ анхаардаг, уламжлалаа дээдэлдэг хүн бүрт зориулсан гэдгээрээ онцлогтой.

Ааруултай шөл, хөмөл борцтой хуурга гэх мэт тэр болгон хүмүүсийн мэддэггүй хоол багтсан байна?
Одоогийн хүмүүс монгол хоол гэдгийг мах, гурил, хорхог боодогоор төсөөлдөг. Гэтэл монголчуудын хоолны соёл маш өргөн цар хүрээ, олон төрөлтэй. Яг энэхүү тал дээр судлахад монголчууд улирал, цагийн байдал, хүний нас хүйс, эрхэлж буй ажилд нь тохируулан хоол хүнсээ хүртдэг байсан тухай Профессор Г.Гомбо “Монгол үндэстний хүнс, хоол” номонд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Орчин үед бид нэг өдрийн дотор таваг тавгаар нь хоол иддэг бол дээр үед ааруул, ээзгий хүлхэж, хийцтэй аяга цайгаар өдрийн бардаг, өвлийн улиралд мах түлхүү хэрэглэдэг гэдэг ч нэг удаа махан хоолыг жижигхэн аяганд иддэг байсан. Зуны улиралд дан сүү цагаан идээ, айраг таргаар хооллож түүнийгээ гэдсээ цайлгана гэж ярьдаг байсан ба заримдаа гэдэсний шинэ шөл хийвэл айл хотлоороо хувааж хүртдэг байсан гэх мэт уламжлалаас харахаар Монголчууд хоол хүнсэндээ ихээхэн анхаардаг байсан байгаа юм. Улирал, цаг агаартаа тохируулан бага хэмжээтэй, хүнсээ зөв зохицуулж идэх нь эрүүл байхын үндэс нь гэж үздэг байж. Хүн хаана аж төрнө тэр газрынхаа л хоол, ундыг хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үеийн шим тэжээл судлаач, хоол зүйч, эмч нар монгол хоолоо идэж заншихыг зөвлөдөг болсон байна. Тэгэхээр бид монгол хоолний талаар мэддэг, зөв боловсруулдаг, зохицуулж хүртдэг байх хэрэгцээ хүссэн хүсээгүй гарч ирээд байгаа юм.
Номын багийнхан ӨМӨЗО Хөх хотруу судалгаанд явж Өвөрмонголчуудын уламжлан авч үлдсэн хоолыг оруулахыг зорьж ажилласан. Мөн аймаг орон нутгуудын онцлог хоолуудыг мөн оруулахыг хичээсэн байгаа. Бидэнд монгол хоолны олон жорын сан үүссэн байна, түүнийгээ нэг номонд багтааж оруулах боломжгүй байсан учраас дараа дараагийн цувралаа гаргахаар төлөвлөж байна. Мөн нэг анзаарсан зүйл нь монголд ургасан ургамал, жимс, ногоо, бэлчээрийн малын мах нь өөрөө их амттай учраас ямар нэгэн нэмэлт амтлагч хийх шаардлагагүй юм. Эртнээс уламжлан ирсэн шилдэг амтлагчууд нь монгол нутагт ургадаг таана, хөмөл, мангир, сонгино, гоньд гэх мэт ааг амттанг монголчууд хэрэглэдэг байсан түүхтэй.

Энэ номыг бүтээсэн гол зорилго нь юу вэ?
Монгол өрх айлын эзэгтэй бүрт энэ ном байгаасай гэж хүсч байна. Мөн монгол өв соёлын томоохон хэсэг болсон идээ ундааны соёлыг хойч үедээ баримт болгон өвлүүлж байгаадаа маш их баяртай байна. Үүнийг бүтээж буй нь монгол хоолыг брэнд болгон хөгжүүлж байгаа бидний үүрэг, нийгмийн хариуцлага хэмээн ухамсарлаж байна.

Худалдаалах цэгүүд: Internom Bookstore, Аз Хур номын их дэлгүүр , Мир Номын Их Дэлгүүр болон Nomads Chain of Restaurants-ий бүх ресторануудаар худалдан аваарай.
Лавлах утас: 70151616
https://www.facebook.com/nomadsgroup




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт