Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 Модерн номадс 2 ресторан2 Bd's mongolian barbeque3 Салм паб дахин нээгдлээ4 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо5 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна6
БААТРУУДДАА БАЯРЛАЛАА аян эхэллээ
Өдөр бүр цаг мөч бүхэнд зөвхөн ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зогсолтгүй сэтгэл зүрхээрээ хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүмүүс бол COVID 19 цар тахалтай тэмцэн, халуун голомт дээр ажиллаж буй ЭМЧ, ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН, ЦАГДАА, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ нар билээ. Та бүхэн маань энгийн нэгэн мэргэжлийн хүмүүс гэхээсээ илүүтэйгээр энэ цаг үед бид бүхний эгэл БААТАР юм.
ТА бүхэн байгаа учраас би, та, бид бүгд эрүүл байж хайртай аав, ээж, энхрий бяцхан үр, хань ижил, ах, эгч, дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө жаргалтай инээмсэглэлийг харан, аз жаргалтай хором мөчүүдийг мэдэрч чадаж байгаа билээ. Тиймээс Номадсын сүлжээ ресторануудын залуучууд санаачлан “БААТРУУДДАА БАЯРЛАЛАА” талархлын аянг эхлүүлж байна.
Номадсын залуус бид том биш ч гэсэн хайр, талархал шингэсэн бяцхан зүйлсээр буюу АЯГА халуун КОФЕ, ЦАЙ-гаар эрхэм баатруудаа 1 САРЫН ТУРШ ҮНЭГҮЙ дайлахаар Энхтайваны гүүрний ойролцоо байрлах DOUBLESHOT Coffee & Cocktail-ийн гадна талд явуулын КОФЕ ШОП- оо нээлээ. Эгэл баатрууд маань Нэг аяга кофе, эсвэл цай ууж хэсэгхэн зуур ч гэсэн амрангаа бидний бэлтгэсэн өчүүхэн зүйлээс эрч хүч, талархал, бахдалыг мэдрээсэй гэж хүсэж байна.

Аяны хүрээнд бид баатруудынхаа мэргэжлийн үнэмлэхээр АЯГА халуун КОФЕ, ЦАЙ-гаар үйлчлэх юм. Та үнэмлэхээ аваад ирээрэй. Манай хамт олон төдийгүй Монгол улс даяараа БААТРУУД та бүхэндээ маш их баярлан, талархаж байгаа.

Монгол улс, Монгол хүн бүр эрүүл байг.





Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт