Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
“NOMADS CHAMPIONSHIP”-2018 сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар “SALM PUB&BAR” –ийн хамт олон шалгарлаа
Номадсын сүлжээний хамт олны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “NOMADS CHAMPIONSHIP”-2018 сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо. Энэ жил Номадсчуудын хувьд үүсгэн байгуулагдаж хамтдаа бүтээсэн 15 жилийн ойн баяраа угтан тэмцээнээ өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж буйгаараа онцлог байв.
Тэмцээнд Номадсын Сүлжээний 24 багийн 170 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдлөө. Эрч хүчтэй Номадсчуудын өрсөлдөөн дүүрэн болдог сагсан бөмбөгийн тэмцээний Шилжин явах цом, Тэргүүн байрыг эзлэн аварга гэдгээ Сумьяацэрэн ахлагчтай “Salm Pub& Bar”-ын залуус харуулж Ерөнхий захиралын нэрэмжит шагнал болох Улан-Удэ аялах эрхийн эзэд болж чадсан бол 2-р байрын эздээр Г.Баяржавхлан ахлагчтай “Bd`s Mongolian Barbeque” рестораны хамт олон тодорсон юм.

Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
Номадсын спортын тэмцээн бүрт манлайлан тэргүүлдэг Э.Энэрэлт ахлагчтай “Caucasia” рестораны хамт олны хувьд 3-р байрыг эзэлсэн бол эрч хүчтэй залуусын нэгдэл “Black Burger”-чууд тусгай байранд шалгарлаа. Тэмцээний үеэр уран тоглолт үзүүлсэн “Salm Pub&Bar”-ийн зөөгч Э.Адьяасүрэн /эрэгтэй/, “Black Burger “–ийн тогооч Т.Энх-Амгалан /эмэгтэй/ нар шилдэг тоглогчийн шагналыг гардан авсан юм.

Холын шидэлтийн тэмцээн
Мөн хамгийн олон оноог авьяас чадвараараа цуглуулсан Кавказ рестораны зөөгч О.Баянбаатар 2018 Ерөнхий захилын нэрэмжит шагналын эрхийг авсан. Удаах байранд bd’s рестораны зөөгч Г.Баяржавхлан 6-н онооны зөрүүтэйгээр шалгарч оны сагсны тэмцээний онооны аварга боллоо.
Мөн холын зайн шидэлтийн ялагчдаар MН-2 рестораны Ерөнхий менежер Э.Тогтмол /эрэгтэй/, Кавказ рестораны зөөгч С.Номинтуул /эмэгтэй/ нар тодорсон юм.
Энэ удаагийн тэмцээний үеэр хөгжилтэй, сонирхолтой уралдаанууд зохиогдсоноороо онцлог байлаа. Хамт олноо дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн дундах бооцоот дартсын тэмцээн сонирхолтой, хөгжилтэй үргэлжилж “Салм паб & бар”-ын Ерөнхий менежер А.Энхболд, МН-3-ын бармен Б.Нансалмаа нар тус тус ялагч болсон юм. Захирлуудын нэрэмжит бооцоот тэмцээнийг анх удаа зохион байгуулж М.Жавзмаа захиралтай багийнхан түрүүлсэн гээд шагналын хураар дүүрэн тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээндээ идэвхи санаачлагатай оролцсон нийт Номадсчууддаа баяр хүргэе!
Тэмцээний зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт