Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Миний ресторан 2018 тэмцээн амжилттай боллоо
Бүтээлчээр сэтгэ, багаар ажилла, чин сэтгэлээсээ хий...

Номадсын сүлжээ ресторануудын Мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих “Миний ресторан” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Бид ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд тус бүр нь 7 гишүүнээс бүрдсэн 18 багийн 126 залуус өрсөлдөн шилдэгүүдээ шалгаруулсан юм.

Рестораны үйл ажиллагаа хэвийн явагдаж, үйлчлүүлэгч захиалсан хоолноосоо сэтгэл ханамжийг мэдрэх тэр л агшинг менежер, тогооч, зөөгч, бармен, угаагч гээд бүх хүмүүсийн оролцоотойгоор бүтээж байдаг. Тийм ч учраас “ Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих тэмцээн нь багаараа хэрхэн ажиллаж чадаж байна, гишүүдийн оролцоо өгөгдсөн үүрэг даалгаврыг стандартын дагуу цагтаа хийж гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг шалгасан нь онцлог байлаа. Тэмцээнд багууд 50 минутын хугацаанд сугалсан сэдвийн дагуу ширээ засалт хийж, зочноо угтан, бэлдэж ирсэн менюныхээ дагуу хоол хийж, уух зүйлсээр дайлж, зочноо үдэн, ажлын байр, талбайгаа цэвэрлэн чөлөөлсөн байх даалгавруудыг гүйцэтгэсэн.

Тэмцээнийг Монгол улсдаа зочлох, үйлчлэх салбартаа тэргүүлэгч мэргэшсэн чадварлаг хүмүүс шүүсэн.
  • Менежер болон зөөгчийн тэмцээнийг - Э.Болормаа Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвийн захирал /Horica сэтгүүл, Hospitality сонин, Welcome to Mongolia guide book, Food and travel сэтгүүл-ийн Ерөнхий редактор/, Н.Баттулга “Макс Эксим” ХХК- ны дарсны сургалтын мэргэжилтэн
  • Тогоочийн ур чадварын тэмцээнийг - Д.Батбаатар Монгол улсын мастер тогооч олон улсын шүүгч Мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, Одбяар ШУТИС-ийн багш, доктор профессор
  • Бармен, бартендерийн тэмцээнийг - Г.Гомбонэрэн “Монин ХХК”-ны брэнд менежер, Д.Бүжинлхам – “Circle solution” ХХК-ны Гүйцэтгэх захирал
  • Угаагч, үйлчлэгчдийн тэмцээнийг - Э.Оюун-Эрдэнэ “Номадс Хоспиталити” ХХК Эрүүл ахуйч, О.Алимаа “Номадс Хоспиталити ХХК”-ийн Эрүүл ахуйч гэсэн шүүгчдийн бүрэлдэхүүн “Миний ресторан” 2018 тэмцээнийг шүүн шилдгүүдийг тодрууллаа.
Мөн шилдэг тогооч шалгаруулах Гран при тэмцээний талаар дурдахгүй байхын аргагүй. 18 багийн 54 тогоочоос хувь хүний үзүүүлэлтээр 3 шилдэг тогооч шалгаруулсан бөгөөд 2 дахь шатны даалгавар нь “Хар хайрцаг”-т байгаа бүтээгдэхүүнээр 60 минутын турш 3 төрлийн хоол хийж шилдгийн шилдэг тогоочийг шалгаруулах арга хэмжээ байлаа. Харамсалтай нь энэ удаагийн тэмцээнийг олон улсын хэмжээний тэмцээнд өрсөлддөг журмаар шүүсэн тул босго оноондоо хүрч шилдэгийн шилдэг тогооч шалгарч чадалгүй шилжин явах цом маань өнгөрсөн жилийн аваргадаа хадгалагдан үлдлээ.

“Миний ресторан-2018” тэмцээний шилдгийн шилдэг баг, ажилтанаар дараах хүмүүс шалгарсан байна.

Шилдэг ресторан
Тэргүүн байр - Double Shot coffee & cocktail-2
2-р байр - bd’s mongolian barbeque
3-р байр - Модерн номадс-3 ресторан

Шилдэг менежер
Тэргүүн байр - Д.Бямбадаш / bd’s Mongolian barbeque
2-р байр - Г.Отгонжаргал / Кавказ ресторан
3-р байр - С.Амарсайхан / Salm pub & bar

Шилдэг бармен
Тэргүүн байр - Х.Гурвантамир / Кавказ ресторан
2-р байр - Б.Сэлэнгэ / Bistro by Nomads
3-р байр - П.Нандинцэцэг / Модерн номадс-1 ресторан

Шилдэг тогооч
Дэд байр - Э.Болормаа / Модерн номадс-1 ресторан
3-р байр - Г.Ган-Эрдэнэ / Double Shot coffee & cocktail-2
3-р байр - Э.Төрбадрах / Double Shot coffee & cocktail-2

Шилдэг зөөгч
Тэргүүн байр – Г.Баяржавхлан / bd’s Mongolian barbeque
2-р байр - Г.Энхтүвшин / Double Shot coffee & cocktail-1
3-р байр - Э.Пунцагдулам / Кавказ ресторан

Шилдэг угаагч, үйлчлэгч
Тэргүүн байр - Д.Пүрэвмаа / Double Shot coffee & cocktail-1
2-р байр - Г.Оюунтуул / Salm pub & bar
3-р байр - Ж.Оюундалай / Модерн номадс-1 ресторан

Тэмцээнд оролцсон нийт залуустаа, тэмцээнд баг хамт олноо сайн бэлтгэж оруулсан нэгжийн хамт олон, удирдлагын багийн гишүүдэд баяр хүргэж дараа жилийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.
Тэмцээний фото агшнууд...
Тэмцээнд амжилттай оролцсон ресторанууд:
08:00-02:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Туушин зочид буудлын зүүн талд
Утас: (+976) 7712 2662
Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд
Утас: (+976) 11-311191
10:00-00:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Чингис Хаан Музей зүүн талд
Утас: (+976) 11-330633
10:00-02:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон Mетро Молл замын урд талд
Утас: (+976) 11-318744
10:00-01:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Туушин зочид буудлын зүүн талд
Утас: (+976) 7012 0808
10:00-00:00
Хан-уул дүүрэг, 15-р хороо, Хурд хороооллын KH-Apartment үйлчилгээний төвийн 1 давхарт
Утас: (+976) 7711 2662
17:00-04:00
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон METRO MALL-н урд талд
Утас: (+976) 7711 5544
10:00-00:00
Орхон аймаг, Баян Өндөр сум, Бүрэн бүст баг, 5-р микр, 7-р байpны урд
Утас: (+976) 7035 4422
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, АСА циркийн чанх зүүн талд
Утас: (+976) 7711 9900
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, ХХБ төв байр, 1-р давхарт
Утас: (+976) 7707 2662




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт