Номадсын сүлжээний хамт олон 15 жилийн ойн баяраа тохиолдуулан “ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ” Номадсын гэр бүлийн бяцхан дүү нараа угтан авч баярлууллаа.Тухайн арга хэмжээ нь Монголын хамгийн том энтертайнмент төв Crocus event hall-д болсон бөгөөд 300 гаруй багачууд, 200 гаруй эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байна.
Nomads family day арга хэмжээнд “Төрсөн өдрийн паян” хүүхдийн жүжиг, 60-р сургуулийн бүжгийн хамтлаг, хүүхэд бүрийн хайртай Бонго, Можух, Мишээл нар маань хүрэлцэн ирж Номадсын дүү нартаа зориулж ая дуугаа өргөсөн юм. Мөн энэ үеэр олон сонирхолтой уралдаан , тэмцээн зохион байгуулж азтан тодорсон байна. Үүнээс онцолбол гар зургийн уралдаан байлаа.
Гар зургийн уралдаан 5-7, 8-12 гэсэн 2 төрөлд зохион байгуулагдсан бөгөөд нийт 81 хүүхэд бүртгүүлж бүтээлээ өгсөн байна. Үүнээс 4 шилдэг зургийг шалгаруулж урамшууллаа.
5-7 насанд
1. Бат-эрдэнэ Мишээл
2. Болдбаатар Амида
8-12 насанд
1. Идэрболдын Ундармаа
2. Мөнхбатын Есүлэн нарын бүтээл шилдгээр шалгарчээ.
“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ энэ өдөр Номадсын хүүхэд багачууд дуу хууртай, хөгжилтэй, авъяас билгээ сорьж олон олон гэнэтийн бэлэг дурсамжаар дүүрэн өнгөрүүллээ.