Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Шинэ санаа, боломж, ирээдүй дүүрэн “RestoEXPO 2018”
Монгол улсын хэмжээнд зочлох , үйлчлэх салбарынхан нэг дор чуулсан “ RestoEXPO 2018 ” мэргэжлийн үзэсгэлэн анх удаа Крокус эвент холлд 2018. 09. 17-19ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг үзэсгэлэн нь зочлох, үйлчлэх салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, шинэ санаа, технологитой танилцах, туршлага солилцох, салбарын хөгжлийг тодорхойлох , бизнесийн түншээ олох, хамтран ажиллах зорилтот хүмүүсийг уулзуулах гэсэн олон зорилгын дор зохион байгуулагдсан байна.
“RestoEXPO 2018 ” үзэсгэлэнгийн онцлог давуу тал нь олон төрлийн ажил хэрэгч, тусгай хөтөлбөрүүд багтсан гэдгээрээ өмнө нь зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс илүү сонирхолтой хийгээд Монгол улсын хэмжээнд үзэсгэлэнгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж шинэ түвшинд зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд нийт:
- 100 гаруй зохион байгуулагч,
- 100 гаруй ханган нийлүүлэгчид буюу борлуулагчид түүний 200 гаруй ажилтан ,
️- 4000 гаруй зочлох үйлчлэх салбарын үзэгч буюу худалдан авагч нар оролцсон байна.

“RestoEXPO 2018” үзэсгэлэн нь суралцах, мэдлэг чадвараа сорих, өөрийгээ нээн харуулах, шинэ мэдлэг мэдээлэл олж авах 5 тусгай ажил хэрэгч хөтөлбөр зохион байгуулсан бөгөөд үүнд:
22 төрлийн сэдвээр 19 гадаад дотоодын шилдэг сургагч багш нарын сургалт семинар тэр дундаа ОХУ-ын Marketnig.ru агентлагийн захирал, Novikov business school-ийн багш Инна Щепетова шинэ рестоараны нээлт, маркетингийн төлөвлөгөө зэрэг маш сонирхолтой сэдвүүдээр 3 удаа сургалт явуулсан бол мөн ОХУ-аас хүрэлцэн ирсэн Кофе Эксперт, Партнёр ХХК-ийн ерөнхий захирал Артем Протасов Колумби кофений үрний нууц , зоогийн газарт яагаад чанартай кофегоор үйлчлэх хэрэгтэй вэ? сургалт орсон нь олон улсын туршлагатай чадварлаг хүмүүсээс суралцах боломжийг олгосон үр дүнтэй сургалт болсон байна.

Дараагийн онцлох сургалт бол Мастер класс ахлах тогооч нарын сургалт байлаа. Энэхүү сургалтаар зоогийн газрын ахлах тогооч болон тогооч нарт илүү гүн гүнзгий мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан байна. Сургалтанд нийт салбартаа тэргүүлэгч 7 мастер ахлах тогооч нар 3 цагийн турш орчин үеийн шинэ техник технологи, шинэ жор танилцуулсан байна.

Ямарваа нэгэн бизнес эрхлэхэд маш олон хүндрэл бэрхшээл тулгардаг. Харин зочлох, үйлчлэх салбарын өмнө тулгамддаг асуудлуудыг “RestoEXPO 2018“ үзэсгэлэн шийдвэрлэх арга зам олж нээх зорилгоор Төрийн болон Төрийн бус байгууллагуудын шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг урьж оролцуулсан Хэлэлцүүлэг 2 өдрийн турш зохион байгуулсан байна.

“RestoEXPO 2018” үзэсгэлэнгийн дараагийн үзүүштэй сэтгэл хөдөлгөм залуусыг огшоосон үйл явдал бол “Шинэ залуу бартендер” шалгаруулах тэмцээн байлаа. Уг тэмцээний зорилго нь шинээр төрөн гарч буй залуусыг дэмжих, бартендер мэргэжлийг цааш хөгжүүлэхэд оршино. Тэмцээн 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд нийт 21 бартендер орсноос шилдэг 8 оролцогч 2-р шатанд шалгарч бэлдэж өгсөн даалгаврын дагуу коктейль хийж өрсөлдсөн байна. 1-р байранд ZU club-ийн бартендер Б.Батзаяа 2-р байранд Cielo food and bar-ийн бартендер Г.Нямсамбуу 3-р байранд Mojito house-ийн бартендер Б.Энхбаатар нар тус тус шалгарсан байна.

“Шинэ залуу бартендер” тэмцээний ивээн тэтгэгчээр Monin Mongolia World Wine, Эрэгтэй Бугуйвч, Зүүлт ZES brand , Mongolian Bartender Club нар хамтран ажилласан байна.

Кофе шопын үйл ажиллагааг баристагүйгээр төсөөлөхийн аргагүй. Уух зүйлсийг урлаг болгон хөгжүүлэгч залуусын дунд “RestoEXPO 2018” үзэсгэлэн “Үндэсний баристагийн аварга” шалгаруулах тэмцээнийг “Монголын баристагийн холбоо”-той хамтран зохион байгуулж анх удаа үндэсний аваргаа шалгаруулсан байна. Уг тэмцээн нь 09/17-18ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн 20 оролцогч 3 аяга кофег 16 минутанд хийж гүйцэтгэсэн байна. Тэмцээний шүүгчээр ОХУ, БНСУ-аас ирсэн мэргэжлийн хүмүүс шүүгчээр ажилласан бөгөөд
Г.Тэмүүжин 1-р байр 2.000.000₮
Б.Баярбат 2-р байр 1.000.000₮
Ц.Билэгням 3-р байр 500.000₮
Х.Гурвантамир тусгай байр өргөмжлөл тус тус шалгарсан байна. Мөн үзэсгэлэнгийн задгай талбайд food market буюу хоол, уух зүйлсийн амталгаат худалдаа зохион байгуулагдсан бөгөөд 15 ресторан, зоогийн газар өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ танилцуулсан өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болж өндөрлөлөө.

“RestoEXPO 2018” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад тусалж хамтран ажилласан Кока кола ХХК, Монгол даатгал, Саунд офф монголия, Трапеза ХХК, Номадсын сүлжээ рестоаранууд, Hotel Nine, АПУ/MBC томоохон байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр , Мэдээллийн ивээн тэтгэгчээр: UBS, NTV, Ikon News, News.mn, Shuud.mn , 1000jor , Дэмжин ажилласан: Bloomberg TV Mongolia, Боловсрол суваг телевизүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийль
е. Дараа жилийн “RestoEXPO2019” дахин уулзъя.
Экспогийн зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт