-Пинза бол пицца биш за!!!-
Дугуй биш дөрвөлжин пинза гэж та сонссон уу? Тэгвэл Монголд анх удаа Улаанбаатар хотод Байгалийн түүхийн музейн зүүн талд Пинза ресторан үүдээ нээн үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.
Өнөө үед тогооч нар, хэрэглэгчид хоолны дэглэмдээ үр тариа түлхүү оруулах болсонтой холбоотойгоор пицца үйлдвэрлэлд эртний хоолны заншил эргэн ирж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед Пинза /Pinza/ сонирхогчид нэмэгдсээр байгаа юм.
-Пинза гэж юу вэ?-
Ромын үед хүмүүс ус, будаа, арвай болон овьёосыг хольж болгохын өмнө халуун үнс болон чулуун дээр хавтгай зууван хэлбэрээр биежүүлдэг байснаас өнөөдрийн пинза үүдэлтэй. Гэхдээ Пинза бэлтгэн нийлүүлэгчид Пинза бол Пиццатай ижил зүйл биш гэдгийг онцгойлон хэлдэг. Гол ялгаа нь зуурмагтаа байгаа гэнэ. Учир нь пиццаны зуурмагт улаан буудайн гурил, бага зэрэг ус, маш их давс ордог бол пинзаны зуурмагт буудай /soy/ будааны гурил илүү их ус, бага зэргийн давс ордог бөгөөд хөнгөхөн, хатуувтар болдог. Зөвхөн оливийн тосыг ашигладаг. Пинзаны гурил бол дээд зэргийн органик, глютенгүй гэдгээрээ онцлог.
Пинза нь энгийн пиццанаас:
48%-иар
бага сахартай
85%-иар
бага тослогтой
100%
холестрингүй
33%-иар
бага ичлэгтэй
эрүүл хоол юм.
Пинзаг сонгох 4 гол шалтгаан бол:
1. Глютений агууламж бага
2. Сахарын агууламж бага
3. Калори, илчлэг бага
4. Хлостерингүй учраас түргэн хоол идээд таргална гэж айх хэрэггүй.
-Пинза нь сахарын агууламж, цавуулаг багатай, огт тослоггүй учраас эрүүл хүнс-
Пинза рестораны ерөнхий тогооч Д.Миеэхүүтэй ярилцлаа.
Пинза пиццанаас юугаараа онцлог юм бэ?
Хүмүүс манай пинзаг пиццатай андуурч магадгүй. Учир нь пинза бол пиццанаас өөр. Пинза нь Италийн Ромоос гаралтай эртний талхны жороор хийгддэгээрээ онцлог. Технологи ажиллагаагаараа пиццанаас ялгаатай. Пиццатай харьцуулахад пинза нь сахарын агууламж багатай, цавуулаг багатай, огт тослоггүй учраас эрүүл хүнсэнд ордог юм. Пинзаны талхны өөрийнх нь онцлог бол 48-72 цаг гурилаа хөөлгөн амьд исгэгчээр бэлтгэдэг. Энэхүү исгэлтийн явцад бүрэн задрал явагдан хүний биед шингэц сайтай эрүүл хоол бий болдог. Пинзаны талхыг элдүүр хэрэглэхгүйгээр хурууныхаа өндгөөр дарж сунган бэлтгэдэг.
Жингээ барьж байгаа хүмүүс пиццанаас татгалздаг бол пинзаг чөлөөтэй хэрэглэж болох нь ээ?
Тийм шүү. Пинзаны талх глютений агууламж, сахар багатай гээд жингээ барьж байгаа хүмүүст тохиромжтой эрүүл хоол. Пинза захиалаад бэлэн болж гарах хугацааны хувьд ч гэсэн маш хурдан. Чулуун тавцандаа зууханд пинзагаа шарж болгодог учраас 5-7 минутын дотор үйлчлүүлэгчдийн ширээн дээр шинэхэн, саржигнасан, халуунаараа хүлээлт, чирэгдэлгүйгээр очих болно.
Хэрэглэгчдэд хэчнээн нэр төрлийн пинзаг санал болгож байна?
Манайх 12 нэр төрлийн пинзаг санал болгож байна. Гэхдээ пинзаны сонголт тахиа, үхрийн мах, хиам, бяслагтай зэрэг төрлүүдээр хязгаарлагдахгүй. Учир нь бид зөвхөн салад болон жимсний цуглуулга, амттанаас бүрдэх пинза десертыг санал болгож байгаагаараа онцлог.
Мөн пинзанаас гадна 4 төрлийн ороомог, буретто, лазани, хоёр төрлийн халуун ногоотой тахианы далавч, 4 төрлийн салат гарч байгаа.
Пинза рестораны онцлог нь үйлчлүүлэгч тав тухтай, тохилог орчинд захиалгаа өгөн өөрөө өөртөө үйлчлүүлдэг юм билээ. Үнийн хувьд ч тун боломжийн дөрвөлжин пинза 6900-9900 төгрөгийн үнэтэй. Маханд дуртай бол холимог, пеперони, туна, тахианы махтайг идэж болох бол бусад төрөл нь сүмсээрээ ялгарах жишээтэй. Шоколадны сироптой дессерт пинза хүртэл цэсэнд багтжээ. Гэхдээ хэрэглэгчид өөрийн хүссэн пинзаны орцыг зохиох боломжийг нээлттэй үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл та пинзаны талхан дээр жимс, салат тавьж дессерт болгон идсэн ч болно.
Нээлтийн урамшуулал зарласан байгаа эдгээр өдрүүдэд та цаг зав гарган амжиж үйлчлүүлэн пинзаг эх орондоо амтлаарай.
Та Пинза рестораныг сонгосондоо хэзээ ч харамсахгүй байх болно гэдгийг тэд амласан шүү.
Хаяг: СБД, Төрийн ордны баруун хойно, Байгалийн Түүхийн Музейн зүүн талд, Pinza factory
Утас: 319009, 89898106
Fb page: PINZA ресторан