Октоберфест пивоны баярыг Герман улсад жил болгон тэмдэглэдэг бөгөөд дэлхий даяараа жил бүр 6.5 сая хүн шар айрагны баярыг зорин очдог дэлхийн томоохон баяруудын нэг юм. Манай улсын хувьд “Салм орж салам дорги” уриатай Salm Pub&Bar нь 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Ингээд та бүхэндээ OktoberFest шар айрагны баярыг зорин очих 4 шалтгааныг дурдъя.
1. Salm Brau-Шар айраг
Салм паб, барны дэргэдэх “Salm Brau” шар айрагны үйлдвэр нь Австри улсын технологиор Австри улсын сайн чанарын амуу соёолж, зөрөг цэцэг, гүний цэнгэг ус, хөрөнгө гэсэн 4 түүхий эдээр үйлдвэрлэдэг пастеризаци хийгдээгүй, шүүлтүүргүй, химийн нэмэлт бодисгүй шар айраг гэдгээрээ давуу талтай. Амьд шар айраг нь эрүүл мэндэд тустайн дээр залуус гүзээ сууна гэж айлтгүй бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулж, тархи, зүрх судасны үйл ажиллагаанд сайн гэж байгаа. Нэг ёсондоо Германчуудын ярьдгаар жинхэнэ шингэн талх гэж шүүлтүүргүй амьд шар айргийг л хэлдэг юм байна. Ийм учраас л Австри, Герман, Чехүүд өдрийн хоолондоо заавал нэг аяга шингэн талх хэрэглэдэг байна.
Тиймээс Салм паб, бар нь 4 дэхь жилдээ шар айрагны соёлыг түгээж амьд шар айрагны ач тусыг олонд таниулах зорилгоор шинэхэн ургацын шар айрагны баярыг тэмдэглэдэг.
Үйлдвэрээс нь шинэхнээр нь амьд шар айраг, шингэн талхаа зооглох боломжтой нь уг баярыг зорих эхний шалтгаан юм.
2. Шинэ ургацын баяр “Октоберфест”-г амилуулах уран бүтээлчид
Нүд баясгам сэтгэл гижигдэм хамтлаг, дуучдын уран бүтээл, сонирхолтой үзүүлбэрийг Salm Pub&Bar-ны тайзнаас үзэх боломжтой. Ялангуяа OktoberFest-2019 баяр дээр үзүүлсэн циркийн ваннтай үзүүлбэр, галтай үзүүлбэрүүд ирсэн зочдын нүдийг хужирлаж хөгжөөдөг юм байна. Энэ мэтчилэн үргэлж шинэлэг содон бэлэг барьж байдаг учраас заавал очих бас нэгэн шалтгаан болдог байна. Өөр олон үзүүлбэрийг очоод үзнэ бизээ.
OktoberFest-2019 пивоны баяр дээр уран бүтээлээ хүргэх хамтлаг дуучид:
- Хөтлөгч Гитар Гантулга, дуучин Баярцэнгэл нь 4 дэх жилдээ уг баярыг хөтлөн уран бүтээлээ хүргэж ирсэн уламжлалтай болоод байгаа ба уг баярт зориулсан тусгайлсан дуунуудыг жил бүр гаргадаг гэнэ. Энэ уран бүтээлийг зөвхөн энэ баяр дээр л дуулдаг юм байна.
- Дуучин Mrs.M
- Ваннтай циркийн үзүүлбэр
- Циркийн галтай үзүүлбэр
- Бавари үндэстний дуунуудыг Баян хуур, сагсафон хөгжимчид тоглоно
- The Lemons хамтлаг
- U.F.O хамтлаг
- Koln хамтлаг
- X VIT хамтлаг
- Rec On хамтлаг
- DJ - BTB, Хосоо
3. Хөгжөөнтэй, наргиантай уралдаан тэмцээнүүд
Найз нөхөд, хамт олноороо халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, хөгжөөнтэй уралдаан тэмцээнүүдэд оролцон ялагч болж, дурсамж бүтээн пивоны баяраа дэлхийн 6,5 сая хүнтэй хамтдаа тэмдэглээрэй. OktoberFest-2019 пивоны баярын хамгийн сонирхолтой тэмцээн нь “согтуу даам”, “шар айрагны мангас” юм. Согтуу даам нь 0,33л шар айргаар даам тоглоно гээд бод доо. Аа харин шар айрагны мангас бол нэг дор 1 литр шар айргийг хамгийн түрүүлж ууж дууссан нь ялагч болно. Одоогийн байдлаар шар айрагны мангас тэмцээний ялагч 3 минут 25 секундын рекорд тогтоогоод байгаа юм байна.
Самуэл Адамсын нэрэмжит тоглоомыг дэлхийн олон оронд зохион байгуулдаг бөгөөд дэлхийн рекорд 5 минут 47 сек байдаг бол Монголын рекордыг 5 минут 13 секунтээр Батбаяр хэмээх залуу эзэмшдэг байна. Өдөр болгоны ялагчид Октоберфестийн хаалтын өдөр хоорондоо өрсөлдөн энэ жилийн аваргаа шалгаруулдаг уламжлалтай гэнэ.
Та энэ рекордуудыг эвдэж чадна гэж бодож байвал Salm Pub&Bar-ыг зориорой.
OktoberFest-2019 пивоны баяраар эдгээр тэмцээнүүд зохиогдоно:
- Алдарт Салмын "Согтуу даам"
- Самуэл адамсын нэрэмжит тоглоом
- Шар айрагны мангас
- Шар айрагны шулам тодруулах болно. /Эдгээр хөгжилтэй нэрсүүдийг оролцогчид өөрсдөө өгсөн тул ингэж нэрлэдэг гэсэн/
4. Үнэгүй шар айрагтай болох боломж
Найз нөхдийн хамт дээрх хөгжөөнт тоглоомуудад оролцож хөгжилдөнгөө 1-2л шар айраг үнэгүй уудаг юм байна. Ямар нэгэн шалгуургүй оролцох боломжтой гэнэ.
Мөн тэмцээний ялагч болох бүрдээ 3л шар айраг бэлгэнд авдаг нь ёстой л шар айрагны баяр шар айргаар бялхах нь аргагүй дээ хэмээн бодогдмоор.
За ингээд OktoberFest-2019 пивоны баяр 2019.10.02-19-ны өдрийг хүртэл Хүүхдийн Урлан Бүтээх төвийн замын эсрэг талд байрлах Salm Pub&Bar-нд 18 хоногийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд заавал амжиж очоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
77115544, 88068227, 80809911 дугаарууд болон
Салмын фэйсбүүк хуудас:
facebook.com/SalmPub -аас авах боломжтой.