Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Т.Түвшинжаргал тогооч нарын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол улсын аварга тогооч шалгаруулах “Professional chef championship-2016” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд 200 гаруй тогооч оролцсоноос Номадсын сүлжээ “Bds Mongolian barbeque” рестораны тогооч Т.Түвшинжаргал амжилттай оролцон хос медаль болон Монголын Мастер Тогоочдын Холбооны нэрэмжит Алтан цомын эзэн, Шилдэг залуу алтан медалиар шагнагдлаа. Түүний хувьд шувууны махаар хийх хоолны төрөлд хүрэл медаль, амтлаг хоолны төрөлд мөнгөн медалийн болзол хангаж ийнхүү шагналын эзэн болсон юм. ХХААЯ болон мэргэжлийн холбоодын хамтран зохион байгуулдаг Professional chef championship тэмцээн нь улсын хэмжээнд тогооч нарын ур чадварыг сорих, мэдлэг чадварыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой юм. Оролцогчид Европ болон Монгол хоолны төрлөөр өрсөлджээ. Манай тогооч Т.Түвшинжаргалын хувьд дотоодын 6, олон улсын чанартай 3 тэмцээнд шагналт байранд шалгарсан шилдэг тогооч нарын нэг юм. Тэрээр тогооч мэргэжил эзэмшихэд түүний эмээ болон ээж илүүтэй нөлөөлсөн гэж мэргэжлээрээ бахархан ярих дуртай. “Тогооч гэдэг маш хариуцлагатай мэргэжил. Нэг талаар хүний амь насанд ч хүртэл нөлөөлж чадах бөгөөд сайн ажиллаж чадвал бахархууштай сайхан мэргэжил шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Номадсын сүлжээний тогооч Т.Түвшинжаргалдаа баяр хүргэе!





Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт