• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
Крокусын урилгаар Авсрийн алдарт JOY хамтлаг Монголд...
Монголын хамгийн том шоу энтертайнмент төв “Crocus Event Hall” 80, 90-ээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд “London Beat” болон “La Bouche” хамтлагуудыг Монголд анх удаа урьж тоглуулж байсан билээ. Тэгвэл энэ онд ч гэсэн хэд хэдэн хамтлаг урихаар төлөвлөсний дагуу Австрийн алдарт JOY хамтлаг 2017 оны 03-р сарын 07-ны өдөр Монголын тайзнаа тоглолтоо амжилттай зохион байгууллаа.

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Крокусийн тайзнаа ганцхан үдэш зохион байгуулсан тус тоглолтын үзэгчид 80, 90-ээд оны дискотека хөгжмийг эргэн дурссанааас гадна, “Шар айраг” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээлүүд болох “Смоки” ковер тоглолтыг үзэн найз нөхөд, хамт олноороо баярын өдрөө тэмдэглэснээрээ онцлогтой байсан юм.

Австрийн алдарт “Joy” хамтлагийн хувьд 1984 онд байгуулагдсан бөгөөд 1985 онд хамтлагийн гишүүн Майкл Шэйклийн бичсэн анхны синглийн нэрээр хамтлагаа нэрлэжээ. Тэдний хоёр дахь сингл болох “Touch By Touch” гарсан даруйдаа Европын топ 20 бүжгийн чартад багтаж Австрийн үндэсний шилдэг дууг тэргүүлж байсан юм.

“Joy” хамтлаг 2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-оос зохион байгуулдаг “Disco 80” шоу арга хэмжээнд оролцож хуучны дуунуудаа эргэн дуулах болжээ. Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 8090-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна.
Австрийн алдарт Joy хамтлаг Монголд тоглолтоос...
Крокус эвэнт холл:
Хан-уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван богд группын замын урд талд, Crocus event hall
Утас: (+976) 77110101




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт