• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
"Korea challenge cup international culinary competition-2017" тэмцээнд амжилттай оролцлоо
БНСУ-ын Сувон хотод хоёрдох жилдээ зохион байуулагдсан “Korea Challenge Cup International Culinary Competition-2017” тэмцээнд Монголын Мастер Тогоочдын Холбоо 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод ирсэн байна. Энэхүү тэмцээнд Европ, Солонгос, Румин улсын тогооч нарын холбоод хамтарсан нийт 8 орны 920 тогооч нар авьяас чадвараа сорьж уралдсанаас Монгол улсын баг 10 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнд “МОДЕРН НОМАДС” салбарын технологич, ерөнхий тогооч Монгол Улсын мастер тогооч Д.ДЭЛГЭРМАА амжилттай оролцож үхрийн махны төрөлд үхрийн хавирган стейк хийж АЛТАН МЕДАЛЬ, загас, далайн гаралтай бүтээгдэхүүний төрөлд туна загастай хоол хийж МӨНГӨН МЕДАЛЬ, тахиа, шувууны махны төрөлд зэрлэг ятууны махаар шанзалсан ороомог нэртэй амтат хоол хийж ХҮРЭЛ МЕДАЛИЙН болзолыг хангаж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бахархам амжилтыг үзүүлсэн байна.
Номадсын нийт хамт олны зүгээс Д.Дэлгэрмаа технологичдоо баяр хүргэж,
цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе!
Тэмцээний зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт