• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
“Модерн Номадс”-ын шинэ салбар хороололд нээгдлээ
“Modern Nomads” монгол хоолны сүлжээ ресторан нь Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловсруулж гадаад дотоодын зочдод эх орныхоо хоолны уламжлал, хэв маяг, амт, хийх урлагийг мэдрүүлэн, дэлгэн таниулж буй ресторан билээ.
Бид үйлдвэрлэл үйлчилгээний салбарт амжилттай ажилласан 14 жилийн туршлагандаа үндэслэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж “Модерн номадс” рестораны шинэ салбараа Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэддээ илүү ойртуулан “Соло Молл” их дэлгүүрийн 1-р давхарт нээн үйлчилж эхэллээ.

Шинэ салбар-шинэ орчин
Сүүлийн үеийн шинэлэг, өнгөлөг интерьерийг мэдэрч болохуйц тухлаг орчинг нүүдэлчдийн хэв маяг, уламжлалтай хослуулсан байгааг будаг нь ханхалсан манай шинэ салбараас харж болох юм. Мөн монголын соёл, уламжлалыг харуулах өвөрмөц сувинерүүдийг өрсөн байгаа нь гадаад дотоодын зочдын нүдийг баясгаж, сэтгэлийг татахуйц аж.

Хоол үйлчилгээ
“Модерн Номадс” бол монгол хоолны хэв маяг, соёл уламжлалыг дэлгэн таниулж буй сүлжээ ресторан гэж дээр дурдсан. Тиймдээ ч өдөр бүр даяарчлагдан шинэчлэгдэж буй энэ үед үндэсний хэв маягаа орчин үеийн технологитой хослуулан олон төрлийн хоолыг үйлчлүүлэгчиддээ өргөн барьж менюгээ жил бүр шинэчлэн сайжруулсаар ирсэн юм. Шинээр нээгдэж буй салбарынхаа цэсэнд Монгол үндэстний үндсэн хоол, амттан, хөнгөн зууш, салат, шөл, уух зүйлс зэрэг өргөн сонголт бүхий олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулсан ба үйлчлүүлэгчдийн сайшаалыг хүртсэн хоолнуудаас дурдвал “Хорхогонцор”, “Туургатан”, “Сүргийн манлай”, “Хоргын тогоо”,”Тууварчин”, Салбадай” зэргийг цэсэндээ багтаалаа.
Мөн эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, жимсээр баялаг олон нэр төрлийн салат зуушнууд ч шинэ салбарт маань бий. Бид зочиддоо, дэлхийн 40 гаруй улсад танигдсан цэвэр ургамлын Althaus цай, 100%-ийн Арабика сортын Travller’s кофе, дэлхийд алдартай болон өөрийн нэрийн төрөл бүрийн коктейл, уух зүйлсээр үйлчилж байна.

Хүчин чадал, ажлын туршлага
Номадсын сүлжээ ресторануудын хамт олон нь ирэх жил 15 жилийн ойн баяртайгаа золгож буй өндөр туршлагатай, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан 1000 гаруй ажилтантай, зочлох үйлчилгээний салбарт тэргүүлэгч байр суурь эзэлдэг сүлжээ компани билээ. 3,4-р Хороололд байрлах "Соло Молл” их дэлгүүрийн нэгдүгээр давхарт шинээр нээгдэн үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Модерн Номадс” рестораны хувьд 100-150 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай тул та бүхэн бүх төрлийн хүлээн авалтаа бүрэн даатгаарай.

Холбогдох утас: 76007878, 88618523

Домогт нүүдэлчдийн давтагдашгүй жорыг - Модерн Номадс монгол хоолны сүлжээ ресторанаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт