• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
Шинэ жилийн баяраа Номадсын сүлжээ ресторануудад тэмдэглээрэй!
Хамар цоргим мандарины үнэр, хамгийн гоё саа чимэглэл, хайртай дотны хүмүүстэйгээ уулзалдах инээд цалгисан мөчүүд гээд хүн бүрийн хүсэн хүлээдэг дурсамжит баяр болох Шинэ жилийн баяр айсуй.
Жилдээ ганцхан болдог энэ баярыг хамт олон, албан байгууллага, гэр бүл, найз нөхдөөрөө хэзээ ч мартагдашгүй тэмдэглэн өнгөрөөх тохиромжтой ресторан хайж байгаа бол 15 жилийн туршлагатай “Номадсын Сүлжээ ресторанууд”-ын мэргэжлийн хамт олон шинэ жилийн баярыг тань гайхалтай зохион байгуулахад бэлэн боллоо.

Номадсын амтат хоол, найрсаг үйлчилгээ, шинэлэг олон төрлийн сонголттой меню, онцгой урамшууллуудыг авах боломжтой 30-1300 хүн хүлээн авах хүчин чадалтай танхимууддаа захиалга авч эхэллээ. Та бүхний хэзээний танил, их хотын залуусын цуглах дуртай “Salm Pub& Bar”, Америкийн анхны франчайз- “bd`s mongolian barbeque”, 3,4-р Хороололд шинээр нээгдсэн “Modern Nomads-4”, E-mart-ийн урд байрлах “Modern Nomads-6” ресторанууд 80-300 хүний захиалгаа авч байгаа бол нийслэлийн хамгийн том энтертайнмент төв болох “Crocus Event Hall” салбарт захиалгагүй өдрүүд цөөхөн үлдээд байгаа тул та бүхэн яараарай. Мөн гэр бүл, найз нөхдийн шинэ жилийн баяраа цомхон хэмжээнд, цөөхүүлэхнээ тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол 20-60 хүн хүлээн авах боломжтой ресторанууд ч байгаа гэдгийг дуулгаж байна.

Танд хэзээ мартагдашгүй шинэ жилийн баярын үдшийг бид бэлэглэе!






Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт