• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
Номадсын шилдэгүүд тодорлоо
Номадсын Сүлжээ ресторанууд 15 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээн 11-р сарын 20,21 ний өдрүүдэд “Crocus Event Hall”-д амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд салбар бүрийн шилдэг ажилчдын төлөөллөөс бүрдсэн 18 багийн 110 орчим оролцогчид өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээний зорилго нь үйлчилгээний чанарыг сайжруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Ажилтнуудынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, Багийн ажиллагааг сайжруулах юм. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өндөр туршлагатай гадаад дотоодын мэргэжилтнүүдийг багтсаасан ба мэргэжил тус бүрийн онцлогт суурилсан олон улсын стандартад тавигддаг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, цаг баримтлал, урьдчилан бэлтгэл хангасан байдал зэрэг шаардлагад нийцүүлэн шүүж шагналт байруудаа шалгарууллаа. Ийнхүү өрсөлдөөнтэй тэмцээн маань амжилттай болж багийн нийт оноогоор Э.Бямбасүрэн ахлагчтай “Double shot Coffee & Cocktail”-2 салбарын баг 1-р байр, шилжин явах цомын эзэн боллоо. Удаах байрын эздээр А.Энхболд ахлагчтай “Salm Pub&Bar”-ийн хамт олон хүртсэн бол Н.Уранзаяа ахлагчтай “Modern Nomads”-6 салбар болон С.Одцэцэг ахлагчтай “Bistro By Nomads” салбарынхан оноогоороо тэнцэн 3-р байрын шагналыг тус тус хүртлээ.

Э.Бямбасүрэн ахлахчтай “Double shot Coffee & Cocktail”-2 рестораны хамт олон
/1-р байр, шилжин явах цомын эзэн баг /


- Манай багийн хувьд франц маягийн оройн хоолны үйлчилгээг зочид, шүүгчиддээ үзүүлэхийг зорьсон. Ж.Саруулбулга ерөнхий тогоочийн хувьд энэхүү санаачлагыг гаргасан нь амжилттай болж нэгдүгээр байранд шалгарсанд хамт олныхоо өмнөөс маш их баяртай байна. Бид бүх зүйлийг төгс байлгахын тулд их хичээж ажилласан. Бидний хувьд сандарсан нэг зүйл нь шүүгчдийн зүгээс гэнэтийн шаардлага, төрсөн өдрийн үйлчилгээ байлаа. Хоолны хувьд Авакодо салат, Франц сонгинотой шөл, франц маягаар шарсан гахайн мах, амттанг хийсэн. Үйлчилгээ, хоол гээд бүх зүйлийг франц оронд нь очсон мэт сэтгэгдэлийг өгч чадсан гэж бодож байна.

А.Энхболд ахлагчтай “Salm Pub&Bar”-ийн хамт олон
/ 2-р байрын шагналт баг /


- Манайх салбарынхаа онцлогийг тусгасан уух зүйлүүдийг түлхүү цэсэндээ оруулсан. Хоолны хувьд ч шинэлэг амтаар үйлчлэхийг зорьсон нь шүүгч нарт таалагдсан байх. Сайн хоол, сайн үйлчилгээ гэдэг багийн ажиллагаа. Сайн багийн ажиллагааг бий болгох нь сайн менежмент гэж боддог. Тийм дээ ч заалны үйлчилгээндээ мэдрэмжтэй хандаж хоолны үйлчилгээндээ стандартын дагуу цагаа сайн баримталсан нь амжилттай оролцоход хүргэсэн гэж бодож байна.

Н.Уранзаяа ахлагчтай “Modern Nomads”-6-ийн хамт олон
/ 3-р байрын шагналт баг /

- Өргөн цар хүрээтэй болж буй Миний ресторан тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Манай хамт олны хувьд багийн ажиллагааг өдөр бүр чухалчилдаг учраас их давуу талтай байлаа гэж бодсон. Мөн үйлчилгээ талаасаа олон улсын туршлагуудаас шилж үйлчилсэн. Судалгаа+ туршлага+ шинэчлэлт-ийг хийж шүүгч, зочид нартаа сэтгэлээ гарган үйлчилсэн нь амжилттай болсон гэж бодож байна. Хоолны хувьд Шинэ ногооны салат, Тахианы махан ороомог, Хүрэн соустай салмон загас хийсэн нь шүүгчдэд маш их таалагдсан. Тэмцээндээ амжилттай оролцож амжилт гаргасан нийт хамт олондоо ажлын амжилт хүсье!

С.Одцэцэг ахлагчтай “Bistro By nomads” салбарын хамт олон
/ 3-р байрын шагналт баг /


- Бидний хувьд Итали, Франц маягийн “Ургацын баяр” гэсэн сэдвийг судлаж үйлчилгээг үзүүллээ. Үйлчлүүлэгчдээ угтахаасаа эхлүүлэн усан үзэмний гэр аргаар дарсан шинэхэн дармалаар угтсан нь их таалагдсан. Хоолны хувьд Авакадотой салат, өргөст хэмхний зутан шөл, загасны махан цуглуулга, үхэр гахайн холимог махны цуглуулга, цөцгийтэй пирожи хийсэн. Энэ бүхэн нийлээд эрүүл, зөв хооллолтыг дэмжсэн шинэлэг цогц үйлчилгээ болж байгааг шүүгч нар онцолсонд баяртай байна. Ингээд тэмцээнд амжилттай оролцсон хамт олондоо болон удахгүй 15 жилийн ойгоо тэмдэглэх нийт Номадсын гэр бүлийн гишүүддээ баярын мэнд дэвшүүлье!

Тэмцээний бүхий л үед идэвхитэй оролцож, мэргэжлийн ур чадвараа өндөрт өргөсөн нийт Номадсынхаа хамт олондоо баяр хүргэе!
Тэмцээний зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт