“Нүүдэлчдийн соёлыг дэлхийд” уриатай Номадсын Сүлжээ ресторанууд үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Урлагийн Их Наадам”-2018 өнгөрсөн амралтын өдрүүдэд "Crocus event hall"-д амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд нийт 23 салбарын 300 орчим ажилчид хамрагдан авьяас, чадвараараа өрсөлдсөн юм. Тэмцээнийг МУГЖ, дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ, Бүжгийн багш, бүжиг дэглээч А.Даваахүү, МУСТА, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш Б.Хишигзаяа нар шүүсэн юм. Ихээхэн өрсөлдөөнтэй болсон тэмцээний дүн гарахад Нэгдүгээр байрын эздээр 100,2 оноогоор Монголын хамгийн том энтертайнмент төв болох “Crocus Event Hall”-ийн хамт олон шилдэг гэдгээ харуулсан бол удаах байранд 96,1 оноогоор “Модерн Номадс-Сэлэнгэ” салбарынхан орлоо. Гуравдугаар байрыг 94 оноогоор “Модерн Номадс-Эрдэнэт” салбарынхан тэргүүлсэн бол нийт 92 оноогоор "Caucasia" рестораны хамт олон тусгай байрын эзэд боллоо. Урлагийн наадам нийт 5 төрлөөр явагдсан ба шилдэг номеруудаа мөн энэ үеэр тодруулсан юм. 1. Шилдэг гоцлол дуу - 12,8 оноогоор "Модерн Номадс-Сэлэнгэ" салбарын Ж.Отгонмягмар-"Би монгол хүн" дуу 2. Шилдэг хамтлаг дуу - 12,4 оноогоор "Номадс Катеринг энд Интегрейтид сервисис" ХХК-ийн хамтлагийн Жамаас дуу 3. Шилдэг Хөгжим- 12,8 оноогоор "Модерн Номадс-Сэлэнгэ" салбарын Шигширгэнэ хамтлаг 4. Шилдэг бүжиг- 12,8 оноогоор "Crocus Event Hall" салбарын Жороон жороо бүжиг тодорлоо. Урлагийн наадамдаа идэвхитэй оролцсон нийт авьяаслаг Номадсчууддаа баяр хүргэе! Та бүхэндээ 15 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье