Кино ертөнцөөр аялангаа амттай хоолоор дайлуулж тойрон аялал бүртээ урамшуулал авдаг Номадсын ээлжит аян эхэллээ. Үйлчлүүлэгчиддээ зориулан Улаанбаатар хотын 12 ресторан болон Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн салбарудад нэрийн хоолнууд, халуун уух зүйлсийг 20% хямдралтай үнээр зооглох ховор боломжууд дагалдаж байна.
Номадсын сүлжээ рестораны гурав дахь удаагаа амилуулж буй “Кино аян” аяны үеэр ресторанууд олны танилууд болон киноны баатруудаар “зөөгч, тогооч” хийлгэж тухайн кинонд орсон мэт орчныг танд төрүүлнэ. Түүнчлэн тухайн киноны орчныг бүрдүүлж онцлог хоолыг цэсэндээ оруулан үйлчилж байна.
Та Кино аянд нэгдсэнээр Номадсын сүлжээ 16 ресторанд шинэлэг үйлчилгээ, мөн урамшуулал хүртэж Монголын кино урлагийн алтан үеийн бүтээлүүдийг эргэн дурсаж, Алисагийн гайхамшигт орноор аялж, “Пороро”, “Оддын дайн”, “Үхлийн салаа”-ны баатруудтай “Хар сувд” хөлгөөр Кавказад очиж, Номадсын “Гал тогоо”-нд “Жангум”-ын хийсэн нууц жорыг амтлах боломжтой.
Эхний ресторанаар үйлчлүүлээд кино аяны тойрон аяллын хуудсын эзэн болно. Хоёр дахь сүлжээгээр үйлчлүүлээд цай, эсвэл кофе үнэгүй сонгон авах бол гурав дахь ресторанаар үйлчлүүлээд цэвэр ургамлын “Алтхаус” цай бэлгэнд авна. Харин хамгийн сүүлийн буюу 4 дэхь ресторанд үйлчлүүлээд Номадсын сүлжээ ресторанаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх Хөнгөлөлтийн карт болон Номадсын Сар шинийн буузны дээж 2 кг авах онцгой боломжийг олгож байна.
Дурсамж тэрлэх кино ертөнцөөр тойрон аянд хамрагдахыг хүсвэл та манай сүлжээ ресторанаар 25,0 төгрөгөөс дээш үнийн дүнгээр үйлчлүүлсэн байх ёстой. Номадсын урамшуулалтай, бэлэгтэй, бас хоолны хямдралтай Кино аян 02-р сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.