Бүтээлчээр сэтгэ, багаар ажилла, чин сэтгэлээсээ хий...
Номадсын сүлжээ ресторануудын Мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих “Миний ресторан” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Бид ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд тус бүр нь 7 гишүүнээс бүрдсэн 18 багийн 126 залуус өрсөлдөн шилдэгүүдээ шалгаруулсан юм.
Рестораны үйл ажиллагаа хэвийн явагдаж, үйлчлүүлэгч захиалсан хоолноосоо сэтгэл ханамжийг мэдрэх тэр л агшинг менежер, тогооч, зөөгч, бармен, угаагч гээд бүх хүмүүсийн оролцоотойгоор бүтээж байдаг. Тийм ч учраас “ Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих тэмцээн нь багаараа хэрхэн ажиллаж чадаж байна, гишүүдийн оролцоо өгөгдсөн үүрэг даалгаврыг стандартын дагуу цагтаа хийж гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг шалгасан нь онцлог байлаа. Тэмцээнд багууд 50 минутын хугацаанд сугалсан сэдвийн дагуу ширээ засалт хийж, зочноо угтан, бэлдэж ирсэн менюныхээ дагуу хоол хийж, уух зүйлсээр дайлж, зочноо үдэн, ажлын байр, талбайгаа цэвэрлэн чөлөөлсөн байх даалгавруудыг гүйцэтгэсэн.
Тэмцээнийг Монгол улсдаа зочлох, үйлчлэх салбартаа тэргүүлэгч мэргэшсэн чадварлаг хүмүүс шүүсэн.
-
Менежер болон зөөгчийн тэмцээнийг - Э.Болормаа Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвийн захирал /Horica сэтгүүл, Hospitality сонин, Welcome to Mongolia guide book, Food and travel сэтгүүл-ийн Ерөнхий редактор/, Н.Баттулга “Макс Эксим” ХХК- ны дарсны сургалтын мэргэжилтэн
-
Тогоочийн ур чадварын тэмцээнийг - Д.Батбаатар Монгол улсын мастер тогооч олон улсын шүүгч Мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, Одбяар ШУТИС-ийн багш, доктор профессор
-
Бармен, бартендерийн тэмцээнийг - Г.Гомбонэрэн “Монин ХХК”-ны брэнд менежер, Д.Бүжинлхам – “Circle solution” ХХК-ны Гүйцэтгэх захирал
-
Угаагч, үйлчлэгчдийн тэмцээнийг - Э.Оюун-Эрдэнэ “Номадс Хоспиталити” ХХК Эрүүл ахуйч, О.Алимаа “Номадс Хоспиталити ХХК”-ийн Эрүүл ахуйч гэсэн шүүгчдийн бүрэлдэхүүн “Миний ресторан” 2018 тэмцээнийг шүүн шилдгүүдийг тодрууллаа.
Мөн шилдэг тогооч шалгаруулах Гран при тэмцээний талаар дурдахгүй байхын аргагүй. 18 багийн 54 тогоочоос хувь хүний үзүүүлэлтээр 3 шилдэг тогооч шалгаруулсан бөгөөд 2 дахь шатны даалгавар нь “Хар хайрцаг”-т байгаа бүтээгдэхүүнээр 60 минутын турш 3 төрлийн хоол хийж шилдгийн шилдэг тогоочийг шалгаруулах арга хэмжээ байлаа. Харамсалтай нь энэ удаагийн тэмцээнийг олон улсын хэмжээний тэмцээнд өрсөлддөг журмаар шүүсэн тул босго оноондоо хүрч шилдэгийн шилдэг тогооч шалгарч чадалгүй шилжин явах цом маань өнгөрсөн жилийн аваргадаа хадгалагдан үлдлээ.
“Миний ресторан-2018” тэмцээний шилдгийн шилдэг баг, ажилтанаар дараах хүмүүс шалгарсан байна.
Шилдэг ресторан
Тэргүүн байр - Double Shot coffee & cocktail-2
2-р байр - bd’s mongolian barbeque
3-р байр - Модерн номадс-3 ресторан
Шилдэг менежер
Тэргүүн байр - Д.Бямбадаш / bd’s Mongolian barbeque
2-р байр - Г.Отгонжаргал / Кавказ ресторан
3-р байр - С.Амарсайхан / Salm pub & bar
Шилдэг бармен
Тэргүүн байр - Х.Гурвантамир / Кавказ ресторан
2-р байр - Б.Сэлэнгэ / Bistro by Nomads
3-р байр - П.Нандинцэцэг / Модерн номадс-1 ресторан
Шилдэг тогооч
Дэд байр - Э.Болормаа / Модерн номадс-1 ресторан
3-р байр - Г.Ган-Эрдэнэ / Double Shot coffee & cocktail-2
3-р байр - Э.Төрбадрах / Double Shot coffee & cocktail-2
Шилдэг зөөгч
Тэргүүн байр – Г.Баяржавхлан / bd’s Mongolian barbeque
2-р байр - Г.Энхтүвшин / Double Shot coffee & cocktail-1
3-р байр - Э.Пунцагдулам / Кавказ ресторан
Шилдэг угаагч, үйлчлэгч
Тэргүүн байр - Д.Пүрэвмаа / Double Shot coffee & cocktail-1
2-р байр - Г.Оюунтуул / Salm pub & bar
3-р байр - Ж.Оюундалай / Модерн номадс-1 ресторан
Тэмцээнд оролцсон нийт залуустаа, тэмцээнд баг хамт олноо сайн бэлтгэж оруулсан нэгжийн хамт олон, удирдлагын багийн гишүүдэд баяр хүргэж дараа жилийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.